
Тус ажлын хэсэг нь дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулах бөгөөд гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоох юм. Мөн бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах, цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулах юм.
Түүнчлэн албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар хангах ажиллахыг Нийслэлийн ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна.