
Түүнийг ийнхүү огцруулах асуудлыг хуралдаанд оруулахдаа мөрийн хөтөлбөрийн биелэлт муу, эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, зарим сумын Засаг дарга нарын буруутай үйл ажиллагааг хаацайлж, өөгшүүлсэн, тендер болон газар өмчлүүлж, ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь нэрлэсэн байна.
Хуралдаанд оролцсон 23 гишүүний 17 нь огцруулах нь зүйтэй гэж гар өргөснөөр тогтоол батлагдаж, Ерөнхий сайдад уламжилжээ.
П.Ганхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн нь анхных биш. ИТХ нь энэ асуудлыг өнгөрсөн онд гурван ч удаа хэлэлцэж байсан бол хамгийн сүүлд өнгөрөгч долдугаар сард мөн хөндөгдөж байсан аж. Үүний зэрэгцээ түүнийг хууль хяналтын байгууллагаас хэдэнтээ шалгагдаж байсан юм.