
МУИС сүүлийн өдрүүдэд бужигнаантай байна. Учир нь тус сургуулийн салбар сургуулиудыг нэгтгэж, дөрвөн том сургууль болгох гэж байгаатай холбоотой. Үүнийг тус сургуулийн зарим багш, оюутнууд эсэргүүцэж байгаа юм. Өнөөдөр л гэхэд МУИС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж захирал А.Галтбаярыгаа огцруулах саналыг нууцаар хураах юм байна. Учир нь А.Галтбаяр нь бүтцийн өөрчлөлтийг хийхдээ багш, ажилчид, оюутнуудаас ямар нэгэн санал аваагүй гэж багш, ажилчид үзэж байгаа аж. Тиймээс түүнийг огцруулах нь зөв гэж үзэх багш, ажилчид үзэж байгаа юм байна. Мөн АН-ынхан МУИС-ийг МҮДН-д бэлэглэсэн гэж зарим эх сурвалжууд хэлж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)