Ардчилсан хувьсгалын 24 жилийн ой, Ардчилсан намын 13 жилийн ойд зориулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Төрийн ордонд нээгдлээ."Цагаан морин жил гэрэл зурагт" нэртэй уг үзэсгэлэнд 1990 оны хувьсгалийн үеийн түүхэн зургуудыг дэлгэжээ. Энэ үзэсгэлэн нь АН-аас ойн баярын хүрээнд зохион байгуулж буй цуврал арга хэмжээнүүдийн нэг юм. "Цагаан морин жил гэрэл зурагт" үзэсгэлэн Төрийн музейн баганат танхимд гурван өдөр үргэлжилж, 12-р сарын 09-ний өдөр дуусна.



















































