
Одоогоор “Манлайлал Ховд” сургалт, “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ЗАЛУУ” хөтөлбөрийн хүрээнд “Сумын Залуус” төслийг аймгийн 17 сумын нийт 68 оюутан залуучуудыг хамруулан эрүүл мэнд, мэдээлэл зүй, бизнесийн удирдлага, Англи хэл гэсэн 4-н чиглэлээр зуны 2-р сарын хугацаанд ажиллаж, “Ажлын гараа”-төслийн хүрээнд гавшгай 15 залуучууд Буянт сумын залуу малчинд өвөлжөө барих ажлыг амжилттай зохион байгуулжээ.
Харин одоо “Оюунлаг баасан” гараг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, нийт 11 удаагийн лекц сургалтыг зохион байгуулсан бөгөөд энэхүү хөтөлбөр нь салбар бүрийн шилдэг залуучуудаар дамжуулан Ховд аймгийн оюутан залуучуудад мэдлэг, мэдээлэл олгох үндсэн зорилготой ажээ.
Улаанбаатар хот дахь Ховд аймгийн залуучуудын холбоо Улаанбаатар хотод оршин суугаа залуучуудынхаа чуулга уулзалтын зохион байгуулах гэж байгаа гэдгээ мэдэгдээд байна. Бид Ховд нутаа хайрлах сэтгэлтэй бүх хүнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус холбооны залуучууд илэрхийлж байлаа.