
Шагналыг Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэ энэ сарын 4-ний өдөр гардуулж, уг ёслолд Монгол Улсын ГХЯ, ахмад дипломатчид, Францын ЭСЯ-ны хамт олон, МУИС-ийн Франц хэлний тэнхмийн багш нар, Элчин сайд Г.Луузангийн гэр бүлийн гишүүд, Монголд ажиллаж амьдардаг Франц улсын иргэдийн төлөөлөл оролцлоо.
Г.Луузан нь Монгол Улсын гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай дипломатч бөгөөд Монгол Улсаас Франц, Вьетнамд тус тус Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (1)