
Санал асуулга авсан тусгай дугаар нь Юнител ХХК-ийнх биш бөгөөд 2013-11-27, 28-ны өдрүүдэд санал асуулгын мессеж илгээсэн хэрэглэгчдийн данснаас хасагдсан 500 төгрөгийг 158815 дугаарын эзэмшигчээс гаргуулан буцаан олгож, иргэдийг хохиролгүй болгож эхэлснээ мэдэгдлээ.
Мөн Юнител ХХК-ийн зүгээс олон нийтийг хамарсан санал асуулга, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ, онцгой байдлын үеийн анхааруулах мессежийг албан ёсны хүсэлт тавьсан тохиолдолд хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүргэх бүрэн боломжтой гэдгээ НЗДТГ-т илэрхийлсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.