
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн үндэсний чуулган”-ыг энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Ойн талаар төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх энэхүү чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцон төрөөс баримтлах ойн бодлого, ойн бодлогын шинэчлэл, менежментийн талаар хэлэлцэх юм. 2012 оны байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 18.6 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 11.9 хувийг эзэлж байна. 2006 оноос хойш ойт нутгийн эзлэх хувь буурах хандлагатай байгаа аж. Чуулганд оролцогчид ой сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлох юм. Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64000 орчим унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах,түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар ярилцах ажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)