
Өнөөдөр 128 өндөр настан орон сууцанд дулаан өвөлжихөөр боллоо. "Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан эхний ээлжийн 300 айлын орон сууцанд орох иргэд өнөөдөр байрныхаа эрхийн бичгийг гардаж авлаа. Шалгаруулах комисс 8200 гаруй хүн өргөдөл гаргаснаас ийнхүү 128 өндөр настан, 10 албан хаагчид эхний ээлжинд байраар хангаж байна. Нээлтийн ажиллагаанд НИТХ-ын дарга Д.Баттулга оролцлоо. Тэрбээр энэ төсөл цаашид үргэлжлэх бөгөөд 2014 онд нийт 14 тэрбум төгрөг төсөвлөөд байгааг дуулгасан юм. Ахмадуудаас гадна Нийслэлийн Цагдаагийн газрын хүсэлтийн дагуу 10 албан хаагчийг “Ахмадын орон сууц”-д оруулахаар болжээ.