
Удахгүй санхүү эдийн засгийн ажилтны баярын өдөр улсын хэмжээнд тохиох гэж байна. Энэхүү баярыг анх 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд прокурорын байгууллагт ажиллаж байгаа бүртгэл, санхүү, эдийн засгийн, ажилтнууддаа прокурорын байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд гүйцэтгэж хараат бусаар явуулах нөхцөл бололцоог хангах талаар ихээхэн хүчин чармайлт, идэвхи санаачлага гарган ажиллаж байгааг УЕПГ-ын тамгын газар сайшаан тэмдэглэж байна.
Нягтлан бодох бүртгэлийн болон аудитийн тухай хуулийг шинэчлэн практикд хэрэгжүүлж, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг мөрдөх прокурор ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллах нь прокурорын байгууллагын бүртгэл ,санхүү, эдийн засгийн ажилтнуудын нэн тэргүүний зорилт байх байдаг байна.
Д.Ундрах /24tsag.mn/