
"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан орон гэргүй тэнэмэл иргэдээ харж хандахыг төр засгаас шаардаж буй Тамара эмээгийн хэвлэлийн бага хуралд ирэв. Энэ үеэр түүнээс гэр номын сангийнх нь талаар асууж тодруулахад "Лантуун дохио ТББ санаачлан Улиастайн шинэ эцэст Эмээгийн цэцэрлэгийн хажууд "Хүүхдэд ээлтэй хөрш" нэртэй гэр барьж хүүхдэд үйлчлэх, тэдний эрхийг хамгаалах явуулын "Гэр номын сан" ажиллуулах гэж байгаа. Энэ ажлыг "Хөөрхөн зүрх сан" болон АНУ-д амьдран суугаа Дэлгэрцогт ах хамтран санхүүжүүлж байгаа юм. Номын сангийн гол хөрөнгө оруулалт болох "Хүүхдийн ном" дутуу байгаа боловч олон нийтийн хүчээр түүнийг шийдэж болох мэт санагдлаа, өгье гэвэл ганцаасаа гэдэг шиг хүүхдэд хэрэгтэй л гэж бодвол ганц ном байсан ч хамаагүй хандивлахыг уриалж байна. Энэ магадгүй хүүхдүүдэд хамгийн том бэлэг, оюуны хөрөнгө оруулалт болох байх. Эмзэг бүлгийн хүүхдүүд зориулсан Гэр номын сангийн ажил амжилттай явж байгаа. Мөн хүүхэд хууль эрхзүйн мэдлэг муу байдаг. Тиймээс хууль эрхзүйн чиглэл олгох ажлыг ч хийж байгаа" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/