Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ.Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэсэн болсон. Тэгвэл удахгүй болох “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос энэ сарын 9-нд 14.00-17.00 цагийн хооронд Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн дотуур байранд “Хүүхэд бидний хөгжих эрх” өдөрлөг зохион байгуулахаар болжээ.



















































