
Эдгээр өдрүүдэд АН ойн баяраа тэмдэглэж байна. 2000 онд ардчилсан
хүчнүүд
Чингис хааны тулгар төр байгуулагдсан 1206 оныг бэлэгшээж, 12-р сарын
06-ны өдөр нэгдэж байсан юм. АН-ын зүгээс ойн баярт зориулж олон арга хэмжээг зохион
байгуулж байна. Өнгөрсөн баасан гаригт АН-ын ойд зориулсан уулзалт,
лекц, эрдэм шинжилгээний бага хурал, гэрэл зургийн үзэсгэлэн гарсан бол
өнөөдөр тэд намынхаа ахмадуудын чуулганыг зохион байгуулж байна. Мөн өнөөдөр 16.00 цагт Улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдааныг зохион байгуулах аж. Монгол Улсад Ардчилсан Хувьсгал үүсч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны ойд зориулсан уг барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Т.Энхэлээ