
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн маргааш 08:00 цагаас Хангарьд ордонд болно. Шуурхайгаар БГД, СХД, СБД-ийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх юм байна. Мөн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газраас шаардлагатай зарим асуултад хариулт өгөх аж.
Т.Энхэлээ