Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Цэдэндамбаа: Энэ муу жижиг өрөөнөөс шууд Далан давхарт очих байх даа

2011-12-13
0
ЖИРГЭХ
Радиогийн “Бүдүүн дуут” гэхээр Монголын ард түмэн хэнийг хэлж байгааг нь андахгүй.  “Ургацын далай” нэвтрүүлгээрээ олонд алдаршсан энэ хүн өнөөдөр 50 мянгатын байрны умгар өрөөнд сэтгэл гундуухан амьдарч байна. Тэрбээр “Төр надад байр өгнө гэж 20 жил хүлээлгэлээ. Энэ муу өрөөнөөсөө л Далан давхар явах юм байлгүй” хэмээн гунигтайхан өгүүлэв. Хүн бүрт байр өгөх албагүй л дээ. Гэхдээ Соёлын гавъяат зүтгэлтэн Базарын Цэдэндамбаа гэдэг хүн бол төрөөс хишиг хүртэх хувьтай хүмүүсийн тэргүүн эгнээнд орох хүн яавч мөн болов уу.  
Радиогийн “Бүдүүн дуут” гэхээр Монголын ард түмэн хэнийг хэлж байгааг нь андахгүй.  “Ургацын далай” нэвтрүүлгээрээ олонд алдаршсан энэ хүн өнөөдөр 50 мянгатын байрны умгар өрөөнд сэтгэл гундуухан амьдарч байна. Тэрбээр “Төр надад байр өгнө гэж 20 жил хүлээлгэлээ. Энэ муу өрөөнөөсөө л Далан давхар явах юм байлгүй” хэмээн гунигтайхан өгүүлэв. Хүн бүрт байр өгөх албагүй л дээ. Гэхдээ Соёлын гавъяат зүтгэлтэн Базарын Цэдэндамбаа гэдэг хүн бол төрөөс хишиг хүртэх хувьтай хүмүүсийн тэргүүн эгнээнд орох хүн яавч мөн болов уу.  

-Сайхан өвөлжиж байна уу, бие тэнхээ сайн уу. Энэ зун, намрыг юу хийж өнгөрөөв дөө?
-Юуны өмнө мартагдах шахсан  “бүдүүн дуут”-ыг зорьж ирсэнд баярлалаа. Хүн  нас ахихаар мартагддаг нь жам юм шиг байна. Гэрээс ч гарч чадахгүй юм. Гэхдээ намайг ямар нэг юм хийж бүтээж байгаа гэж бодож асуусанд чинь баярлалаа. Сонин хэвлэл уншихаас цааш гарахаа больжээ. Чих хатуу болохоор хүн хартай ч сайхан ярьж чадахгүй байна. Сэтгүүлч хүний зовлон жаргалыг ойлгодог учраас чамд яриа өгч байна. Жилийн өмнө “Ламын хөхүүртийн өвөлжөө” гэж нэг ном бичлээ. 

- Хэдий улиг болсон асуулт ч гэлээ, нутаг усны тань талаар яриагаа эхэлбэл гоё байх гэж санагдлаа?
-Өнгөрсөн жил нутагтаа очоод ирсэн.  Цээжин дэх дурсамж сэдрээгээд сайхан байна билээ. Түүх яримаар санагдлаа 1915 оны гантай зун аав ээж маань хойд нутгаас хэдэн буриадын хамт морин тэргэндээ ойр зуурын новшоо ачин нохойгоо дагуулаад гарсан гэдэг. Тэр зун тууврын малд ч идэх өвс байгаагүй гэдэг. Тэгж явсаар байгаад Чингис хааны нутаг Ононд нүүж ирсэн юм билээ. Зарим нь орос хувцастай ядарч сульдсан гэж жигтэйхэн  морь үргэмээр амьтад ирсэн. Би 1931 онд Ононы Балж Галтай дахь Ламын хөхүүртийн өвөлжөөнд төрсөн хорь буриад  хүн. Манайх 1940-өөд оны үед 2000-аад хонь, 200 гаруй үхэр, хоёр азарга адуу, 42 тэмээтэй лут айл болсон байлаа. 

-Тухайн үед нүүж ирсэн буриадууд тийм их малтай байсан хэрэг үү?
-Дөрвөн том хошуунд буриад нар багтаж амьдарч байсан. Манайх Онон голын буриад хошууны айл. Дэлүүн болдогийн  өврөөр бага насааа өнгөрөөсөн гэж бодохоор залуудаа омог төрдөг л байлаа. Чонон вангийн угсааны тайж язгууртнууд шүү дээ. Нутгийн хөгшүүд Чингис хааныг буриад анчдын задгай мал дээр мах шарж зооглоод Балж голын хатуу яргайгаар нум хийж сур харваж явсан гэдэг домог ярьдаг. Тийм нутагт нүд нээсэн  болохоор бардам сайхан л амьдарлаа. 

-Ингэхэд ан хийж явсан биз дээ. Буриадууд ан авд эртнээс гаршсан улс байдаг?
-Тэгэлгүй яахав. Ан хийж баавгайнаас  бусдыг нь унагаж явлаа. Ер нь би янз бүрийн ажил их хийсэн дээ. Онондоо эмээл хийж, Зүүнбаянд өрөмдөгч, Баянгийн модны уурхайд чулуу ачигч, Кино үйлдвэрт реферэнт, Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, 1957 оноос хойш сэтгүүлчийн ажилд болсон болоогүй хэдэн насаа цацаад дуусах шив дээ. Хүүхэд байхдаа  мал дагана гэж л боддог байлаа. Гэвч 1949 онд Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж ирсэн хүн. 

-Тухайн үед Улаанбаатар ямар байв. Ямар унаагаар орж ирж байв даа?
-Ахлах ангийн сурагч болохоор ирж байгаа нь тэр. Нутгаас цуг гарсан С.Эрдэнэ гэж офицерийн сургуулийн формтой жижиг бор хүү байсан. Хожмын алдарт “Эрдэнэ баавай” гэдэг шүү дээ. Ононгоос гараад хэд хоног замын унаа тосч алхсаар үүрч гарсан бүтэн хонины махны өөх тос нь хайлаад дээлний ар өвөр нэл тос болчихсон. Хонины мах өмхийрсөн тул Баян давааны цаана хаяж, С.Эрдэнэ ачаагаа машин дээр мартаад гар хоосон хоёр амьтан Багшийн сургуулийн үүдэн дээр бууж байлаа. Улаанбаатар гэдэг тоймгүй том хот. Налайхад ирсэн чинь манааны шовгор амбаарыг улаанаар будчихсан байв. Түүнийг хараад энэ Улаанбаатар гэгч нь байна гэж бодож байлаа. Ирсэн дороо бид хоёр Амгалан руу алхаж хоолонд орлоо. Их сайхан том бууз тавин мөнгө гээд зарж байна. Бид хоёр бууз аваад үмхэж гартал мах байдаггүй. Мантуу анх идэж үзсэн тэр.  

-Хотын өнгө төрх ямар байв?
-Яахав дээ мурий сарий шургааган хашаатай тахиралдсан гудамжнууд. Энд тэндгүй мухлаг гуанзаар дүүрчихсэн. Хятад иргэд олонтой. Их сургууль, I арван жил хоёроос өөр өндөр барилгагүй, тийм л хот байлаа. 

- Ямар мэргэжлээр суралцсан бэ. Хэн хэнтэй цуг төгсч байв?
- Норовбанзадын нөхөр Намсрайн Банзрагчаас авахуулаад  алдартан олон бий. Утга зохиолын дээд сургуулийг оройгоор төгссөн. Тэнд олигтой юм сураагүй. Харин намайг багад эмээ маань “Доржзовд”-ыг цээжлүүлсэн байсан. Их сургуульд байхдаа Б.Ринчен багшид 17 хуудсыг нь уншиж өгч төвд хэл дээр онц гарч байлаа. 

- Таны олон сайхан дуу бий. Тэднийгээ хааяа аялна биз?
- Тэд яахав. Би дуугаа нэг их тоогоод байдаггүй юм. Хамгийн сайхан нь Дарамзагдтай хийсэн “Монголын сайхан орон” гэж дуу бий. Ардын жүжигчин Жаргалсайхан олонд хүргэсэн юм. Гурван буриадын дуу ч гэж яриад байдаг. Явуухулан багш надад яруу найргийн ур ухаан сургасан. “Монголын сайхан орон” дууг зохиосны дараа багш бид гуравт баяр хүргэж “Та гурвын энэ дуунд төрийн шагнал хүртээх учиртай” гэж магтаж байсан. Энэ дууг л би уран бүтээл гэж хэлээд байгаа юм.

- Будан татаад униартсан Буурал хангайн сайхныг хө… гэх зэрэг олон дууг чинь өнөөдөр хүртэл дуулж байна шүү дээ. Бахархдаг биз дээ?
- Бүх насаараа юм бичсэн хүнд халтар мултар хэдэн дуу бий л байх. Хэнд ч л байдаг дуунууд. Анх 1949 онд,  
  Байгалийн сайхан цэцгүүд дороос
  Бадран байдаг улаалзай
  Байгаа тивийн орон дотроос
  Баясгалантай даа миний Балж … гээд “Улаалзай” дуугаа бичиж байлаа. Дарамзагдтай “Улаалзай” , “Ятгын эгшиг”, Гончигсумлаатай “Жороогийн жороо”, Мяасүрэнтэй “Хангайн дуу” гээд ер нь Л.Мөрдоржоос бусадтай нь дуу хийсэн байдаг. Тэр нэг жил ногооны хоёрдугаар анги дээр зохиолчид газар ухаж байтал хальсан цувтай нэг нөхөр ирээд “Та эх орны тухай дууны үг бичээд өг” гээд салдаггүй. Буцаж явахдаа “ГАЗ-51”-ийн тэвшин дээр  хэдэн мөр таталж өгсөн юм. Хожим их алдаршсан “Монголын сайхан орон” шүү дээ. 

-Анхны дуу тань “Улаалзай” юу?
-Бараг тийм байх. Анх Ц.Цэдэнжав ах үзээд “Энэ юу ч болохгүй” гээд шидчихсэн. Зохиолчдын хороон дээр очоод энгэртээ өлзий тэмдэгтэй, барзгар хамартай хүн харандаагаар зассанаа “Энэ дуу болно” гэж байна. Тэр барзгар нөхөр Чойжамцын Ойдов гэж хүн байсан. 

-Таныг хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуайтай хамт шоронд байсан гэж ярьдаг, яаж яваад тийшээ орчихсон юм бэ. Зүүнбаянд байсан гэл үү?
-Мордохоос заяатай би 
Монгол нефтийн ууган ажилчин 
Худлаа гэвэл тэдний намтарт 
Хулигаан Цэдэндамбаагийн нэр бий… хэмээн бичиж байсан удаатай. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт IV зэрэгтэй өрөмдөгч байсан юм. Сард 680 төгрөг авна. Тэр үед сайдын цалин 550 байлаа. Манай нэг орос  мэргэжилтэн том савтай спиртнээс найруулж уудаг байсан.  Бид ч ууна. Нэг удаа эзгүйд нь гурван литрийн данхаар аваад хүнд өгчихсөн нөгөө нөхөр чинь хордлого авсан уу нас барчихсан. Би хэрэгт унаж гурван жилийн ял авлаа. Батцагаанд хүргэгдлээ. Зохиолч Ч.Чимид, А.Самбалхүндэв, З.Баттулга нар сууж байна. Ч.Чимид дээшээ харж хэвтээд тамхи баагиулсан шиг “Евгений Онегин”-ийг орчуулж, би хэлсэнийг нь бичиж суудаг байлаа. Жүжигчин С.Гэндэн бас яаж яваад орчихсон юм бүү мэд, сууж байсан.  Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн бас нэг хэрэг тариад сууж байлаа. Хоёр хайнагаар мод цагаалж “Хар ялыг цагаан ажлаар цайруулна” гэж ярьдаг байв. Ер нь шоронд заавал муу хүн ордоггүй юм. Аав алгадаж болно. Гол нь гэмээ ухаарах хэрэгтэй. Саяхан радиогоор “Хэнтийн өндөр ууланд” симфони эгшиглэлээ. Хоёр хайнаг хөтөлсөн Дамдиагийн минь дүр нүдэнд тодроод болдоггүй. Түүнийг дэлхийн хүн болоход хоригдлын муу нэр саад болоогүй ээ. Бид Ардын хувьсгалын 46 жилийн ойгоор өршөөгдсөн юм. Тэр үеийн шорон яах вэ, амралт шиг л байлаа. 

- Одоо амьдрал ямархуу байна даа. Танд улсаас газар тариалан эрхэл гэж газар өгсөн гэдэг үнэн үү?
- Худлаа, надад төрөөс өгсөн юм гэвэл тэтгэвэр, шагнал хоёр л байх. Алга дарам газар ч байхгүй. Гэхдээ хүний дор орчихгүй амьдраад л байна. Цагаан сараар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр орсон юм. Байр хүссэн бичиг баримтаа өгөөрэй гээд утас бичиж өгсөн. Дараа нь хэд хэд залгасан, авахгүй л байна билээ. 

-Танд байр өгөөгүй юм уу?
-Байхгүй ээ. Аль дээр нэг бичиг өгсөн. Арав хорин жил болж байна. Одоо энэ ганц өрөөний  мухарт насыг барах юм шиг байна. Эндээсээ л далан давхар явах байх даа. Орж ирсэн хүн бүр энэ жижиг өрөөгөө  солиоч гэх юм. Арга ч үгүй биз дээ. Хоёр хүн орж ирэхээр дүүрчихдэг юм. Төр надад байр өгнө гээд 20 жил болж байна. 

- Хэдүүлээ амьдарч байна. Үр хүүхэд чинь хаана байдаг вэ?
- Би чинь хоёр хүүхэдтэй, хөдөө байдаг. Одоо хөгшинтэйгөө хоёулаа л амьдарч байна. Хань ижилгүй намайг олон жил зүдэрч явсаныг нөхөд маань мэдэх байх. Энэ хөгшин бид хоёроос хүүхэд гараагүй. Хожуу ч учирсан юм. 

- Хүн өтлөхөөр нутгаа, тураг хөгшрөхөөр уулаа гэдэг. Танд ч  бас нутаг усаа гэх бодол байдаг л биз дээ?
- Нутгаа их санах юм. Шөнө дөлөөр цагаан идээ бариад хөлс нь цувсан сайхан хөдөөний хүн үүдэнд дээр ирдэг ч ховордлоо. Гэхдээ нутаг усны найзууд ирэхээрээ манайхыг тойрдоггүй юм. Нэг мэдэхэд хонины хөл, сүү барьчихсан “Цэдэндамбаагийнх хэвээрээ биз дээ” гээд зогсч байна. Ононоо бүүр их санах юм. Насны нар хэвийсэн хүн нутгаа санах хэцүү юм. Хусрангийнхаа сүүг ууж, махаа идэж өссөн нутагтаа удахгүй очно доо. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (122.201.18.139)
    Javjiin gem bish zan
    2011 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.18.141)
    jawj gar achaa hiisen bainaElbegeeg 1990 ond javj gedeg bailaadugaaraa egeed zalgahaar avdagui ni elbegee gem zan shdee
    2011 оны 12 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Цэвээний Ганзориг “Улсын аварга малчин” боллоо
    51 мин
  • СОР-ын хуралд оролцогчдоос ямар төсөлд хөрөнгө оруулалт татах вэ?
    1 цаг 3 мин
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
    1 цаг 40 мин
  • Д.Баярхүү: УИХ-ын дарга Н.Учралын ОХУ-д хийсэн албан ёсны айчлал олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж буйн илэрхийлэл боллоо
    2 цаг 17 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
    2 цаг 25 мин
  • Сар шинийн улс, аймгийн цолтонд зодоглох 83 аймаг, сумын цолтонг танилцуулж байна
    2 цаг 36 мин
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
    2 цаг 50 мин
  • ӨНӨӨДӨР: Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно
    3 цаг 10 мин
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    3 цаг 17 мин
  • Улаанбаатарт 6 градус хүйтэн байна
    3 цаг 29 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    3 цаг 36 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    3 цаг 44 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    3 цаг 53 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    18 цаг 52 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    20 цаг 19 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    20 цаг 49 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    21 цаг 6 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    21 цаг 8 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    21 цаг 14 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    21 цаг 31 мин
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • POETRY: Хайр, хавар мэт 10 шүлэг
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • 14000 жилийн түүхтэй "Бэлгэвч"-ний талаарх хачирхалтай баримтууд
  • "Улсын цолонд хамгийн ойрхон" бөх Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК