Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баярын өмнөх гоо сайхны арчилгааны “хуваарь”

2013-12-08
0
ЖИРГЭХ

  5256_610_350  Жилийн эцсийн тайлан гаргах, ирэх оны төлөвлөгөө бичих, байгууллагынхаа баярыг төгс зохион байгуулах гээд чиний ажлын хуваарь ямар ч зайгүй байгааг мэдэж байна аа. Гэхдээ тэднийхээ завсраар энэ шинэ жилийг дээд зэргээр нь “enjoy” хийх, үдэшлэгтээ зориулж үзэсгэлэн гоогоо тодруулах “үйл ажиллагаа”-ныхаа хуваарийг бүү мартаарай, завгүй бүсгүй минь. Юунаас нь эхлэхээ бодох ч завгүй самгардаж байвал, бидний бэлдсэн төлөвлөгөөг өнөөдрөөс эхлэн дагах гээд оролд. Тэгвэл онцгой өдрөөрөө яарч сандрах тухгүй мэдрэмжийг амсахгүй.

25 хоногийн өмнөөс: Фитнесс төлөвлөгөөндөө эргэж орох


Цаг завнаасаа болоод төлбөрийг нь төлчихсөн клубээсээ түр чөлөө авчихсан байгаа бол одоо л нөөцөлсөн хоногуудаа ашиглах цаг. Хэрвээ тогтмол үйлчлүүлдэг фитнесс клуб байхгүй бол гэртэйгээ ойр, сайн багштай газар шинээр бүртгүүлэх юм уу орой бүр өөрийгөө дасгалжуулаарай. Шинэ жилээр бариу даашинз, платформ өсгийтөө өмсөхийн тулд чамд чанга хөл, харвингүй гэдэс, тэгш мөр гурав хэрэгтэй. Тийм учраас дугуй эсвэл цанын төхөөрөмжин дээр бие халаалт хийж хөлсөө гаргангаа хөл гарынхаа булчинг сайжруулах хэрэгтэй. Өдөр бүрийн 20 минутын идэвхтэй бие халаалтын дараа чиний хамгийн их хийх ёстой хоёр дасгал бол суниалт болон гэдэсний таталт. Ямар ч төхөөрөмж шаардахгүй хөдөлгөөнүүд байгаа биз? Тийм болохоор л өөрийгөө ч дасгалжуулж болно гэсэн юм. Бага байхад биеийн тамирын хичээл дээр дуртай дургүй хийдэг байсан дасгалууд гоо үзэсгэлэнд ийм чухал нөлөөтэй гэж хэн санах билээ дээ. 24 хоногийн турш өдөрт 30 таталт, 30 суниалт хийж, 15 минут дугуйгаар хичээллэвэл чамд шинэ жилийн үдэшлэгээр 5 см өсчихсөн юм шиг цаанаасаа л “өндөр” гоолиг мэдрэмж төрөх болно. Зураас нь тодорсон булчинлаг нарийхан, цулцаганах сул махгүй шилбэний гол ид шид чинь энэ шүү дээ.

3 долоо хоногийн өмнөөс: Хоолны дэглэмийн цэвэрлэгээ


Хүссэнээрээ идэж, уух эрхтэй өдрүүд ирж байна. Түүнээс биш, ам руугаа юм хийх тоолондоо гэмших өдрүүдийг яаж “баярынх” гэж нэрлэж болох вэ дээ. Оргилуун дарс тулгасан ч, гурван зүсэм бялуу идсэн ч, өмнөө байсан салат, үндсэн хоол хоёрыг цөмийг нь дуусгасан ч өөрийгөө буруутгахгүйн тулд одооноос зүгээр л жимс, хүнсний ногооныхоо хэрэглээг өсгө. Шинэ жилийнхээ баярын ширээг ч хэрхэн эрүүл, калори, өөх тос багатай мөртлөө амтлаг хоолнуудаар дүүргэхээ гэрийн эзэгтэйн үүргийнхээ дагуу одооноос тооцоол. Жишээ нь, нийслэл салатныхаа хиамны оронд тахианы чанасан мах хэрчиж хийгээд, амттанд таргаар зуурсан жимсний салат олгоход л зоогны чинь тал хувь нь хөнгөрчихнө.

10 өдрийн өмнөөс: Үсний шинэчлэлт

Шинэ үстэйгээ “учран золгосон”-ы дараа чамд учрыг нь олж сурахад хэдэн хоног лав шаардагдана. Тиймээс 2014 оныг химидсэн, өөр өнгөөр будуулсан, тайралтаа өөрчилсөн үстэй угтахаар шийдсэн бол түүнийгээ үдэшлэгээс 10 хоногийн өмнө төлөвлөөрэй. Шинэ үс чинь бүрэн чинийх болсны дараа түүнийгээ яаж янзлах нь ч бас чинийх болно.

7 хоногийн өмнөөс: Вакс

Хэрвээ тогтмол ваксддаг бол арьс чинь 3 долоо хоногийн турш тэснэ. Гэхдээ чиний зөрүүд үс авав уу үгүй юу цухуйгаад эхэлчихдэг бол энэ хоног хойшлоно гэдгийг санаарай. Ирэх долоо хоногт их ажил ундрах учраас эртхэн салонд цаг авахад буруудахгүй. Нэгэнт шинэ оноос өмнө илүүдэл бүхнээсээ ангижрах гэж байгаагаас хойш, хайрттайгаа өнгөрүүлэх онцгой үдэштээ зориулаад бикини ваксыг ч хийлгэчих. Дотуур хувцсаа өмссөн хойноо л өөртөө итгэлтэй болдог бүсгүй баймааргүй байгаа биз дээ?

5 өдрийн өмнөөс: Арьсны эмчилгээ


Сайн салонд орвол “баагий”-нуудын сорви 4 хоногийн дотор арилдаг учраас нүүрнийхээ арьсанд анхаарал хандуулах өдрөө урьдчилан тооцох хэрэгтэй шүү. Тогтмол үйлчлүүлдэг гоо сайханч дээрээ очоод гүн тэжээл өгөх тос болон нүх агшаах маск хоёрыг заавал хэрэглэхийг хүсээрэй. Хүйтэн агаар, утаа хоёр нүүрний чинь арьсыг ямар ч “амьгүй” болгочихсон байж магадгүй. Аль болох чийгээ удаан тогтоож, шинэ жилийн баяраар чамайг шүүдэр буусан юм шиг гялгар, эрүүл арьстай харагдуулах үйлчилгээг сонгоорой. Мөн спад орж биеийн арьсныхаа чилээг гаргахаа ч бас энэ өдөр, нэг дор хийлгэчихвэл амар. Хүчилтөрөгчин болон хуян тараалгах иллэг, арьс гуужуулах, тэжээл өгөх үйлчилгээнүүдийг санал болгож байна.

4 хоногийн өмнөөс: Хөмсгөө засуулах


Гоолингоочууд “Гоо хатан”, “Шүр”, “BDS”, “Londa” салонуудын гоо сайханчдыг “алтан гартай” гэж тодорхойлдог (Эх сурвалж: “Goolingoo” фейсбүүк групп) . Нумрах хэсгээ зөв тодорхойлуулж, сайхан хэлбэр гаргасан хөмсөг чиний нүүр будах цагийг тогтмол хоёр дахин хэмнэнэ гэсэн үг. Одооны төрх чинь нэг л сэтгэлд хүрдэггүй бол ганц удаа сайн засуулж, гоё будаад сурчихвал өөр юугаа ч будах хэрэггүй мэт л болно.

1 өдрийн өмнө: Маникюр, педикюр


Битүү гутал өмссөн цагаасаа эхлээд тоохоо больчихсон хөлийн хуруудаа нэг янзлуулах цаг болжээ. Шинэхэн будалт чинь 3 хоногийн дараанаас хуучирчихдаг учраас өмнөх өдөр нь л салонд цаг авах хамгийн сайн сонголт. Хиймэл хумс наалгахаас илүүтэй хэлбэрийг нь засуулах, мах, илүүдэл арьс зэргийг нь зөөлрүүлж аваад цэвэрхэн үзэмжтэй болгоход, шигтгээ хээ наалгахаас илүүтэй цаанаасаа гялгар тогтоцтой сайн будгаар будуулахыг зөвлөе. Тэгвэл шинэ жил өнгөрөөд хэд хоносон ч чи хумсандаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун явсаар байх болно.

Тэр өдрөө: Боронзон арьс

Хувхай цагаан арьс цастай өдөр л сайхан харагддагийг мэднэ ээ. Эрүүл, туяарсан боронзон арьстай болохын тулд үдэшлэгээс өмнө биедээ борлуулдаг тос түрхээрэй. Гарын шууны доогуур, гуяны гадар болон дунд хэсгээр, шилбэнийхээ хоёр талаар түрхэж сүүдэртүүлвэл илүү өндөр, урт хөлтэй, бас туранхай мэт харагдуулна. Харин эгэмний доод хэсэг, хөхний дээд угалзаар түрхсэнээр дүүрэн мөртлөө ясархаг, дур булаам энгэр цээжийг бий болгоно. Мэдээж хацрын яс, шанааны доод хэсгээр түрхэж царайныхаа төрхийг тодотгоорой.

Бүх зүйл хуваарийн дагуу биз? Энэ шинэ жилд зориулж гоо сайхандаа ямар хөрөнгө оруулалт хийх гэж байгаагаа хуваалцаарай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    14 цаг 9 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 34 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 36 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 39 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    16 цаг 17 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 33 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 54 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 57 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 58 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    18 цаг 8 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    19 цаг 2 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    19 цаг 5 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    19 цаг 22 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    20 цаг 6 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 53 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    21 цаг 8 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 49 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    22 цаг 13 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    22 цаг 16 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    22 цаг 22 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК