
Маргааш Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн дотуур байранд 14.00-17.00 цагийн хооронд “Хүүхэд бидний хөгжих эрх” өдөрлөг болно. Уг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж байна. Тус өдөрлөгөөр харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох эрх, нийгмийн оролцооны асуудлыг хөндөх юм байна. Манай улсад ойролцоогоор
1160 гаруй харааны бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн тооцоо бий. Эдний
ердөө л 85 нь 116 дугаар сургуульд сурч байгаа гээд бодвол цаана нь мянган
хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй хохирч байгаа юм.
Энэ хорвоогийн өнгө будгийг нүдээрээ харж чадахгүй ч, ном зохиолоос
уншиж мэдэх эрх тэдэнд бий. Гэвч тэдэнд зориулсан ном, сурах бичиг,
хичээлийн орчин тун хангалттгүй байдаг. Мөн сурахад хүндрэлтэй байдаг бөгөөд бусад хүүхдийг бодвол багштайгаа олон цагаар ажилладаг гээд тэдэнд олон саад бэрхшээл байдаг аж. Гэхдээ тэд сурч, мэдэх хүсэл эрмэлзлэлээрээ уншиж, бичиж сурч байгаа ч тэдний эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг цаашид хэрхэн, яаж хангах гарцыг маргаашийн өдөрлөгөөс хайж болох нь.