
Энэ дагуу нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас худалдан авах ажиллагааг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, ил тод, шударгаар зохион байгуулах тогтолцоог бий болгох чиглэлээр томоохон ажил хэрэгжүүлж дэвшил гаргасан юм.
Үүний үр дүнд тус газраас зохион байгуулсан 260 гаруй тендерийн мэдээлэл тэр дундаа тендерт шалгарсан, шалгараагүй оролцогчдын товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй шалтгаан, нөхцөл, холбогдох цаг хугацааны хамт бүртгэн нэгтгэх цахим мэдээллийн систем үүсгэж, www.ub-procurement.mn вэб хуудсаар дамжуулан ил тод нээлттэй мэдээлдэг гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.