Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн 50 дугаар хурлаар тус үйлдвэрт 43 сая ам.долларын хөрөнгө оруулах шийдвэрийг гаргажээ. Дээрх хөрөнгө оруулалтаар өөрөө бутлах цехээ шинэчлэн дэлхийн хөгжилтэй орны түвшинд хүргэх боломжтой болсон аж. Хурлын бас нэгэн анхаарал татсан сэдэв нь хамтарсан үйлдвэрүүдийн өр зээл юм. Үүнийг үе шаттай шийдэж харилцан бие биедээ үүссэн өрийг бүтээгдэхүүн борлуулах хэлбэрээр шийдэхээр болжээ. Одоогийн байдлаар “Эрдэнэт”, “Монголросцветмет” үйлдвэр 5,5 тэрбум төгрөгийн өртэй юм байна. Мөн “Эрдэнэт” үйлвэр ажиллагсдынхаа нийгмийн шийдэхээс гадна Орхон аймгийн бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцдог тул Эрдэнэ хотод зам тавих хөрөнгийг шийдэж өгчээ.




















































Сэтгэгдэл (1)