
"Жаст" группийн охин компани "Жаст агро"-г хятадуудад зарах болсон талаарх яриа газар авч эхэллээ. Тодруулбал, "Жаст арго"-гийн хөдөө орон нутаг дахь "Мах маркет"-ийн 11 үйлдвэрийг хятадуудад худалдах гэрээг эхлүүлсэн аж. Тэгэхээр энэ гэрээ хийгдвэл Монголын мал бэлтгэлийн 33 хувийг дангаараа хангадаг махны сүлжээ үйлдвэрүүд хятадуудын мэдэлд очих нь дамжиггүй. Учир нь "Жаст агро" компани нь Монголын зах зээлд үйлдвэрийн аргаар бэлтгэдэг махны 40 орчим хувийг дангаараа хангаж, улсын нөөцийн болон экспортын махны 40 орчим хувийг дангаараа хангаж, улсын нөөцийн болон экспортын махны 30 гаруй хувийг үйлдвэрлэдэг юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (4)