
Эдгээрээс Баянхошуунаас 36-р сургууль хүрэх сурагчдын автобусны маршрутыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Тус чиглэлд Автобус-1 компанийн их багтаамжийн автобус үйлчлэх бөгөөд сурагчдыг тээвэрлэх тусгай автобус нь өглөөний 07:10 цагт Баянхошууны эцсийн буудлаас хөдлөж 07:12 цагт 76-р сургууль 07:17 цагт 67 дугаар сургууль, 07:24 цагт 65 дугаар сургууль, 07:32 цагт 62-р сургууль, 07:38 цагт 12 сургуулийн автобусны буудалд зогсох юм байна.
Харин 07:42, 07:46 цагуудад нэгдүгээр хорооллын 32-р байр, 34 дүгээр байрны автобусны буудалд зогсон “Ирээдүй” цогцолбор сургуулийн сурагчдыг хүргэн, 07:50 цагт 36-р сургууль дээр ирнэ. Сурагчдын автобус нь 200 төгрөгөөр зөвхөн сурагчдыг тээвэрлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.