МУИС-ын зарим багш нар бүтцийн өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэн дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн эрдмийн зөвлөл хуралдаж захирал А.Галтбаярыг огцруулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэгч багш нар энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж тус зөвлөлийг ирэх баасан гарагт дахин хуралдуулахаар болсноо мэдэгдлээ.
Түүнчлэн тэд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэгч багш оюутны түр хороог өнөөдрөөс байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тэд МУИС-ын удирдлага, БШУЯ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт өргөх бичиг хүргүүлэхээр болсон байна.



















































