Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”А.Галтбаяр Эрдмийн зөвлөлийн гишүүдэд өөрийгөө дэмжихийг санал болгосон”

2013-12-09
0
ЖИРГЭХ
  МУИС-ын зарим багш нар бүтцийн өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэн дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Тэд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэгч багш оюутны түр хороог  энэ сарын 7-ний өдрөөс байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тэд МУИС-ын удирдлага, БШУЯ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт өргөх бичиг хүргүүлэхээр болсон юм.
DSC03836   МУИС-ийн зарим багш нар бүтцийн өөрчлөлт хийх гэж байгааг эсэргүүцэн дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ.
 
Тэд бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэгч багш оюутны түр хороог  энэ сарын 7-ний өдрөөс байгуулж байгаа бөгөөд өнөөдөр тэд МУИС-ын удирдлага, БШУЯ, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт өргөх бичиг хүргүүлэхээр болсон юм. Энэ үеэр Сэтгүүлзүйн тэнхимийн багш, Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн сургалтын албаны дарга Б.Болд-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Түр хороог чухам ямар учраас байгуулсан бэ?
-Маргааш Дэлхийн хүний эрхийн өдөр.  1989 оны энэ өдөр Монголын ардчилсан холбоо байгуулагдаж байсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй адилаар өнөөдөр МУИС-д "Ардчиллыг сэргээх" түр хороо байгууллагдлаа. Сүүлийн нэг сар МУИС-ийн удирдлага эл сургуулийн дүрэм, Эрдмийн зөвлөлийн эрх ашгаас урваж, өөрсдийнхөө эрх мэдлээр санхүү, эдийн засгийг нэг гарт бариулахын тулд бусармаг тогтоолын төслийг удирдах зөвлөлд оруулсан. Энэ төслийг их сургуулийн жирийн багш бүү хэл Эрдмийн зөвлөлийн гишүүд ч мэдээгүй.  Үүний дараа их сургуулийн удирдлагын зүгээс ажлын хэсэг гэх хороог байгуулаад өнөөдрийг хүртэл явуулж байна. Гагцхүү энэ бүхний үр дүнд их сургууль маань үл ойлголцол, багш нар, оюутнуудын хувьд буруу ташаа мэдээлэл, төөрөгдөлтэй болж байна. Мөн манай сургуульд хүн бүхний оролцоо тэгш байх, ардчилалтай байх, аливаа асуудлыг хамт олноороо хэлэлцэх, судалгаатай дүгнэлт гаргах ажлууд хийгдэхгүй байна.

Ер нь их сургуулийн эрдмийн зөвлөл гэдэг бүх сургуулиас төлөөллөөр явуулдаг 81 гишүүнтэй биднийхээр бол парламент юм. Гэтэл энэ парламентэд мэдэгдэлгүй захирал А.Галтбаяр санхүү, эдийн засаг бүгдийг өөртөө төвлөрүүлэхээр зэхэж байна.   Бид энэ сарын 12-ны 12.00 цагт МУИС-ын удирдлагын бусармаг үйл ажиллагааны талаар өөрсдийн цуглааныг МУИС-ын нэгдүгээр байрны өмнө хийхээр болсоноо дүүрэгтээ мэдэгчихээд байгаа.  Цаашдаа ч энэ асуудлыг нэг тийш болтол жагсаал, цуглааныг хийнэ.

-Та бүхний зүгээс өөрчлөлт шинэчлэлтийг л эрс эсэргүүцээд байгаа гэж ойлгож болох уу?

-Тодорхой хэмжээний өөрчлөлт, шинэчлэлт байх ёстой. Гэхдээ бүтцийн өөрчлөлтөөр бүхнийг өөрчлөх боломжгүй. Энэ өөрчлөлт нь тодорхой судалгаатай, эрх зүй, хүний нөөц, санхүү, эдийн засгийн, суралцагч ба багш нарын хувьд ч ямар нэг байдлаар тэнцүү, ул суурьтай хийгдэх зүйл. Гэтэл энийг удирдлагын зүгээс мугуйдлан 2002 оны дээд боловсролын хуульд заасан цоорхойг ашиглаж захиралд бүх эрх мэдэл байдаг гэдгээр бидний эрх ашгийг хөндөж байна.

МУИС-ийн удирдлагын зүгээс бүтцийн өөрчлөлттэй холбоотой гаргасан аливаа шийдвэр хэзээ, хэнээр, хэрхэн хийгдэх талаар гаргасан ажлын төлөвлөгөө болон ажлын хэсгийн уулзалтын талаарх хурлын тэмдэглэл, түүнд зарцуулж буй хөрөнгө санхүүгийн мэдээлэл нь багш ажилтан, оюутан, бусад талуудад нээлттэй, ил тод байх зарчмаас гажууд хийгдэж байна.Одоо хийгдэж байгаа бүтцийн өөрчлөлтийн давуу болон сул талуудыг шинжлэх ухаан, хүний нөөи, санхүүгийн үр чигийн талаас нь үндэслэл, нотолгоо бүхий танилцуулсан мэдээллийг өнөөг хүртэл /шуугиан гараад 2 cap өнгөрч байхад/ сургууль, хамт олондоо огтхон ч мэдээлсэнгүй, үл тоомсорлож байгаа нь ардчилалын болоод МУИС-ийн үнэт зүйлсийг уландаа гишгэж байна. Удирдах зөвлөл болон ажлын хэсгүүдээс гарч буй хурлын шийдвэрүүд хэрхэн гарсан тухай мэдээлэл бүгдэд хаалттай байгаа юм.

- Бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалтын ажлын хэсгүүдийн дарга, гишүүдийг хэрхэн сонгосон бэ?
-Удирдлагуудын зүгээс олон нийт эл бүтцийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн мэтээр харагдуулж байна.  Гэтэл тухайн бүтцийн өөрчлөлтийн бүх зүйл тодорхойгүй байгаа. Зөвхөн хэдэн тэнхимийг нийлүүлсэнээр асуудал шийдэгдэх мэт харж байгаа юм. Бүтцийн өөрчлөлт, зохион байгуулалтын ажлын хэсгүүдийн дарга, гишүүдийг урьдаас үгсэн хуйвалдах замаар шууд томилон эхэлсэн. Бүтцийн болоод МУИС-ийн хөгжлийн асуудалд хамааралтай бүх талуудын оролцоог хангаж, тэдний дуу хоолойг сонсохыг тэд хүсэхгүй байна. Асуудлыг шийдвэрлэх гарцыг нийтээр хэлэлцүүлэн шийдвэрлэх бус нэг, нэгээр нь дуудан сонсгол тавиулж, асуудлыг бүрхэгдүүлж, зөвхөн өөрсдийн хувилбарыг тулган хүлээлгэж байгаа нъ “хамтын удирдлагын тогтолцоо”-г алдагдуулж байна. Энэ яавч “Ухаалаг төр”-ийн оролцоо биш. Тиймээс ч ар, араасаа олон сэжиг бүхий хардлагуудыг дагуулж байна. Хамт олны зүгээс тавьсан шаардлагад хариу огт өгөхгүй, үл ойшоож байна. Ажлын хэсгүүдээс гаргаж буй хуралдааны тэмдэглэлийг нийт хамт олонд ил тодоор мэдээлж, танилцуулахыг хориглосон байна. Энэ нь Ардчиллын тулгуур зарчимд яав ч нийцэхгүй.

-Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн Эрдмийн зөвлөл хуралдсан. Энэ хурлын үр дүн юу байв?
-Энэ хурлаар дүрмийн бус аргаар, эрдмийн зөвлөлийн их хуралд халдсан асуудлыг нөхөр А.Галтбаяртай холбож асуудлыг шийдүүлэхээр зарлан хуралдуулсан. Энд МУИС-ын нэр  бүхийн зөвлөлийн 30-иад гишүүн гарын үсэг цуглуулж хурлыг хийлгэх гэж оролдсон. Гэвч харамсалтайгаар захирал А.Галтбаяр маш зохион байгуулалттайгаар энэ хурлыг хийлгээгүй. Өөрөөр хэлбэл, хурал эхлэсэн ч хэлэлцэх асуудлаа бүү хэл, хурлын даргаа сонгож чадахгүй болтол нь багш нарыг хооронд нь зөрчилдүүлсэн. Уг нь бид энэ хурал дээр яагаад ийм зүйл хийв, юунаас болж ийм байдал хүрэв гэдгийг захиралтайгаа ярилцаж, асуудлыг зөв голчтой гаргахыг хүссэн. Гэтэл манай удирдлага өнөөдрийн хүртэл өөрсдийнхөө хатуу чанга байр суурин дээр байна гэдгээ тус хурал дээр харуулсан. Ингээд ээлжит бус хурлыг ирэх баасан гарагт үргэлжүүлэн хуралдуулахаар шийдвэрлэсэн.

- Эрдмийн зөвлөлийн хурлын өмнөхөн А.Галтбаяр захирал зарим багш, эрхлэгчидтэй ганцаарчлан уулзаж ятгалгын шинжтэй зүйл хийсэн гэж байсан. Энэ үнэн үү?
-Манай удирдлагууд Эрдмийн зөвлөлийн тодорхой гишүүдрүү өөрсдөө утсаар болон бусад хүмүүсээр дамжуулж биднийг дэмжээч гэсэн утгатай санал хүсэлт тавьсаныг дуулсан. Ер нь манай сургууль дээр Сталинч маягийн арга барил өнгөрсөн хоёр сараас эхлээд байгаа. Багш нарыг хагалах, ахмад багш нарыг 60 нас хүрсэн хэмээн тэтгэвэрт шууд гаргах, улмаар 5-6 захирлуудыг ч сольсон. Их л айдастай болсон. Өнөөдөр бид удирдлагынхаа болж бүтэхгүйг ярьлаа гэхэд маргааш ажлаас хална гэж дарамталж байх жишээний. Ажилчнуудыг харин цомхотгохгүй тул чимээгүй байж бай гэсэн.

-Шинээр байгуулагдсан түр хороонд чинь хэчнээн гишүүд байгаа вэ?

-5-6 сургуулийн 30-иад багш нарын төлөөлөл оролцож байгаа.  Цаашдаа үүнээс ч олон болно.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • зочин (122.201.20.142)
    зөв санаа байна.
    2014 оны 01 сарын 09 | Хариулах
  • БАГШ (103.9.90.228)
    ГАЛТБАЯР ҮНЭХЭЭР ШИНЭЧЛЭЛТ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЮУ ХИЙХ ГЭЖ БАЙГААГАА ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХ ЁСТОЙ. ТЭГЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГ НЬ ХАРАХАД НЬ ЗҮГЭЭР Л МӨНГӨ БОДОЖ ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙНА ГЭСЭН ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА.
    2013 оны 12 сарын 24 | Хариулах
  • шинэчлэлийн нэртэй луйвар (202.179.26.228)
    учир мэдэхгүй хүнд бол нээх сайхан шинэчлэл нэртэй ачир дээрээ хэдэн дагзнууд муисийн мөнгийг идэж сургууль нураах гэж байгаам даа
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Tugsugch (202.70.46.205)
    Tom surguuliig yos zuitei khun l udirdakh yostoi Getel iim chanar Galtbayrt ikh l dutagddag daa
    2013 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.54)
    Зөв ажил хийж байгаа хүнийг дэмжил дээ. Албан тушаал эрх мэдлээ алдахаас айхдаа л эсэргүүцэж байгаа л даа. Галтбаяр шударга хүн дээ.
    2013 оны 12 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    Galtbayr ugaasaa l butets oorchloh nereer ih muu zuil setgej yvaa hun dee
    2013 оны 12 сарын 09 | Хариулах
    • зочин
      энэ асуудал энэ цаг мөчид зөв зүйтэй асуудал. галтбаяр маш шудрага хүн шүү. үүний эсрэг байгаа нөхөд бол өөрийгөө бодсон нөхөд л байгаа. зөвхөн өнөө маргаашаа харсан даргын төлөө зүтгэсэн. энэ үед дээд сургууль төгсөөд ажил хийж буй хэд билээ. ямарч чадваргүй л боловсон хүчнүүд байгаа нүдээрээ харж биеэрээ эдэлж сууна.
      2013 оны 12 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 28 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК