Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас харъяа сумдын байгаль орчны улсын байцаагч нараас явуулж буй захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг 2013 оны сүүлийн хагас жилийн байдлаар шалгасан байна.Шалгалтын явцад 6 шийтгэврийг зөвтгүүлэх арга хэмжээ авч, шалгалтын дүнг харъяа сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч нарыг оролцуулан илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх, хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэж сурах, цаашид анхаарах асуудлын талаар хамтарсан зөвөлгөөнийг өчигдөр хийжээ.
Зөвлөлгөөнд Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдын болон Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны улсын байцаагч нар оролцжээ.
Д.Ундрах /24tsag.mn/


















































