
Сургалтыг Хууль зүйн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Ерөнхий сайдын хуулийн зөвлөлийн гишүүн, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, нар нээж үг хэлсэн байна.
Гэмт хэрэг, зөрчлийн тухай хуулийн төсөл, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Тахарын албаны тухай хуулийн төсөл, Цагдаагийн албаны тухай хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Т.Ганбаатар, Хууль зүйн яамны эрх зүйн шинэтгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Э.Сэлэнгэ, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн криминологийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг, Цагдаагийн ерөнхий газрын Төв архивийн дарга,цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаяр нар хэлэлцүүлэгт оролцож буй албан хаагчдад танилцуулж харилцан ярилцаж санал солилцсон нь ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болж өнгөрчээ.