
Тухайлбал Дорнод аймгийн Засаг дарга өвчтэй байгаа учраас орлогч дарга нь Засаг даргынхаа үүргийг гүйцэтгэж байгаа аж. Тамгын газар нь төсвөө боловсруулж иргэдээр хэлэлцээд Иргэдийн хуралд өргөн барих гэхээр Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа дарга нь үүнийг дэмжихгүй байгаа гэнэ. Түүнчлэн үлдсэн аймгын Засаг дарга нар хуулийн хугацаанд төсвөө өргөн бариагүй зэргээс болж төсөв нь хугацаандаа батлагдахгүй байгааг ч албаныхан хэлж байлаа.
Иймд Сангийн яам тэдгээр таван аймгийг он гарахаас өмнө төсвөө батлахыг шаардаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд төсвөө өргөн бариагүй аймгийн Засаг дарга нарыг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор болжээ.
Хэрэв дээрх таван аймаг он гарахаас өмнө төсвөө батлаагүйгээр төсвийн жилийг угтвал зөвхөн цалин халаалт цахилгааны санхүүжилтыг шилжүүлж гадаад дотоод томилолт, сургалт бичиг цаасны зардлыг тэглэхээс өөр аргагүй болох юм.