Ер нь нийслэлд цэцэрлэг,
сургуулийн хүртээмж маш муу байдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл 200 орчим
хүүхдийн багтаамжтэй цэцэрлэгийг баар, караоке болгосон талаарх “муу”
мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн II хороонд
байрлах Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байрыг баар цэнгээний
газар болгосон байна. Одоогоор тухайн цэцэрлэгийн гадна хоёрдугаар
цэцэрлэг гэсэн хаяг бус “Like karaoke” гэх хаяг хадчихсан байгаа аж.
Үйл ажиллагаа нь зогсож, баар болох гэж байгаа тус цэцэрлэгийн урд
хүүхдүүдийн тоглодог тоглоомынталбай ч яг л хэвээрээ байж байх жишээний.


Тус байгууллага
өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр МҮЭ-үүдийн холбооны өмчлөлийн 400
ам метр талбай бүхий цэцэрлэгийн барилгыг бүхлээр түрээслэх гэрээг “Хас
өргөө транс” ХХК-тай байгуулжээ. Энэхүү гэрээний хугацааг ирэх 2016
оны тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл түрээслэхээр болсон байна. Төрийн
өмчийн газарт баар цэнгээний газар нээх гэж байгаа “Хас өргөө транс”
ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл нь “Автомашины ачаа тээвэрлэх,
аялал жуулчлал, гадаад худалдаа” явуулдаг аж.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)