
ОХУ ирэх жилээс хувь нийлүүлсэн томоохон компаниудадаа аудитын шалгал явуулахаар болжээ. Тодруулбал тэд 2014 онд “Эрдэнэт “ ХХК, 2015 онд “Монголросцветмет” ХХК, 2016 онд “Улаанбаатар ТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгт шалгалт оруулахаар төлөвлөсөн байна.
Шалгалтыг ОХУ-ын Тооцооны танхим манай улсын Үндэсний аудитын газартай явуулах гэж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.