
1. Монголын шигшмэл хурдан морьдыг шалгаруулах “Их хурд-6” уралдаан, Үндэсний их баяр наа- дам, Ардын хувсгалын 92 жилийн ойд түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Дашдэм- бэрэлийн Бат-Эрдэнийн улс хал- зан азарга 18 оноогоор тэргүүлжээ. Улс халзан азарга сүүлийн гурван жил дараалан улсын наадамд түрүүлээд байгаа.
2. “Их хурд-6” уралдааны аманхүзүү, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойд айргийн тав, төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдалсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Дуламын Сугарын хул азарга 16 оноогоор удаалжээ.
3. “Их хурд-6” уралдааны айргийн дөрөв, төвийн бүсийн уралдааны түрүү Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Дамбын Баяраагийн хул азарга 13 оноогоор гуравдугаарт оржээ.
4. Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 92 жилийн ойд айргийн гурав, Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх 4249 морины уралдааны айргийн гуравт хурдалсан Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Цэлхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга 13 оноогоор дөрөвдүгээрт жагссан байна.
5. “Их хурд-6" уралдаанд айргийн гурав, төвийн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Батцэцэгийн Батбаярын Чавх хул азарга 12 оноогоор удаалжээ.
6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны түрүү, “Дүнжингарав” хаврын уралдааны айргийн тав, Төвийн бүсийн айргийн гуравт хурдалсан Тев аймгийн Сэргэлэн сумын уугуул Чүлтэмийн Ган-Очирын Өсгий цагаан азарга 12 оноогоор зургадугаарт эрэмбэлэгдэж байна.
7. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны аман хүзүү, “Дүнжингарав” хаврын уралдааны айргийн дөрөв, Орхон аймагт зохиогдсон “Эрдэнэт хурд” хаврын уралдааны эрлийз дээд насны түрүү Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр 11 оноогоор жагсаалтад багтжээ.
8. “Дүнжингарав” хаврын уралдааны айргийн гурав, Орхон аймагт зохиогдсон “Эрдэнэт хурд” хаврын уралдааны түрүү, Төвийн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Пүрэвдоржийн Цэвэгмидийн Шуурган хүрэн 10 оноогоор наймдугаарт жагслаа.
9. “Их хурд-6” уралдааны айргийн тавд хурдалсан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул Дамдинсүрэнгийн Жаргалсайханы бор азарга есдүгээрт эрэмбэлэгджээ.
24tsag.mn