- "Монгол ньюс" төвд 12.00 цагаас "Алтан сарнай" наадмын талаар НАМЗХ-ноос мэдээлэл хийнэ.
- "Монгол ньюс" төвд 13.00 цагаас АТГ, шинжээчдийн багаас төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний дүнг танилцуулна.
- Гэр хорооллын хөгжлийн газраас зохион байгуулж буй “Иргэдийн оролцоотой хот төлөвлөлт” гэр хорооллын газар шинэчлэн зохион байгуулах арга зүйн зөвлөгөөн өнөөдөр/12.12/ 09 цагаас Чингис зочид буудлын 3 давхарт болно. Зөвлөгөөнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга болон бусад албаны хүмүүс, гэр хорооллын бүс дэх хорооны дарга нар оролцоно. Зөвлөгөөнөөр ОУ-д төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд өөрсдийн туршлага, арга зүйг хуваалцаж, ирэх онд төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэх талаар танилцуулна.
- Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас Хангарьд ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн тухай хэлэлцэнэ.
- Нийслэлийн 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дунд явуулсан “Манай хот- Миний гэр” сэдэвт зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа. Өнөөдөр 12.30 цагаас Хүүхдийн ордонд шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулна.