
МН мэдээллийн төвд 11.00 цагт МҮИС- иас Калифорнийн их сургуультай хамтран хэрэгжүүлэх эрчим хүчний шинэ технологийг турших хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн 10 жилийн ойд зориулсан хэвлэлийн хуралд урья.
12.30 цагт “Шударга ёс” бүлгэмээс хэвлэлийн бага хурал зарлалаа.
Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”-д 15:00 цагт Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Есөн эрдэнийн Ганжуур” их хөлгөн судрыг ЮНЕСКО-гийн Олон Улсын баримтат өвөөр бүртгэсний батламж хүлээн авах ёслол болно.
10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Нэгдүгээр амаржих газрын шинэ барилгыг нийслэлийн хөрөнгөд бүртгэх тухай, Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас УДЭТ анх удаа өөрийн гэсэн номын сантай болж байгаа аж. Номын сангийн нээлтийн ажиллагаа 11:00 цагт болно.
Хүүхдийн гэмт хэргийн талаар 11.40 цагаас мэдээлнэ.