зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цагдаа нарыг дурсана

2013-12-13
0
ЖИРГЭХ

  752063ca22967f62big   Зүүний үзүүр дээр тогтох ширхэг арвайн дайдад хүмүн биеийг олж мэндлэх нь их хувь ерөөл. Харин тэрхүү эрхэм хувь заяа хуй салхи мэт эргэж гэнэтийн харанхуй ангалд хормын төдий агшинд эргүүлэн аваачдаг нь “үхэл”.  Үүнд жам ёсны, зуурдын, өвчний улмаас гэх олон янзын угтварууд бий. Өглөөхөн үрээ үнсэж, эхнэрээ хайрын харцаар шагнаад, гарынх нь цайг ууж, дүрэмт хувцасаа өмсөн, үүрэгт ажилдаа яаран гарсан цагдаагийн залуухан алба хаагч үдэш нь гэртээ эргэн ирсэнгүй, маргааш, бас нөгөөдөр ч тэр.. хэзээ ч эргэн ирэхгүйгээр эх дэлхийгээс оджээ...

Энэ бол тангараг өргөсөн албандаа үнэнчээр зүтгэж, гэмт хэрэгтний халуун мөрөөр ороод, буруу санаатны хүйтэн зэвсэгт өртсөн, эсвэл иргэдийн амар амгаланг сахиулахаар цаг хугацаатай өрсөн давхиж яваад авто осолд орсон, амьдралыхаа эцсийн мөчийг хүртэл албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн цагдаагийн алба хаагчид.

Цагдаагийн байгууллагын түүхэнд Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, иргэдийн амгалан байдлыг хангах, монгол төрийн тусгай албанд андгай тангараг өргөн хүчин зүтгэхэд амь нас, эр зориг, тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ  зориулж яваад амь насаа алдсан 56 алба хаагч байдаг.

Энэ олон алба хаагчийн цаана цээжиндээ насан туршийн гашуун гуниг тээсэн аав, хүүгээ цагдаа болгосныхоо төлөөх харамслын нулимс нь хатаагүй байгаа ээж, халгиж бялхсан аз жаргал нь харанхуйд царцчихсан гэргий, аавынхаа хүслийг гүйцээж цагдаад зүтгэнэ дээ гэж гараа тас атган зогсох гуниг шингэсэн нүдтэй үрсүүд гээд тоочоод байвал барагдахгүй.

Анх 2003 онд Цагдаагийн ерөнхий газрын даргын “Хүндэтгэлийн өдөр бий болгох тухай” 505, 2008 онд “Цагдаа, дотоодын цэргийн гавъяат үйлстнүүдийг дурсаж хүндэтгэх ажлын чиглэл батлах тухай” 628 дугаар тушаалуудын дагуу албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдыг эргэн дурсаж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулахаар уламжлал болон тогтжээ.

Энэ удаад хүндэтгэлийн өдөрлөгийг өнөөдөр 15.00 цагт Цагдаа-олон нийтийн сургалт, соёлын төвд /БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байр/ “БИД МАРТАХГҮЙ” нэрийн дор Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллага, нэгжүүдийн алба хаагчдыг хамруулан, алба хаагчдын ар гэрийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлнэ.

Хүндэтгэлийн өдөрлөгт Цагдаагийн байгууллагын удирдлага, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, хамт ажиллаж байсан алба хаагчид, ахмадууд оролцох юм.

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн мөнх дурсагдах гавьяат үйлстнүүдээ хүндэтгэн дурсаж, тэдний ар гэрийн төлөөллийг хүлээн авч, цагдаагийн Сүлд чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос сонирхуулна.

Үүнд нэгэн тодруулгыг дурдахад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт нь ажилласан жилээс нь хамааран 5-10 сая төгрөгний тэтгэмж олгодог.

Харин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга шинэ он гарахтай зэрэгцэн хэрэгжиж эхэлнэ. Уг хуулинд албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдад үзүүлэх нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлж,  үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно гэж хуульчилжээ. Энэ нь албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын ар гэрийнхэний сэтгэлийн шархыг бага боловч нимгэлэх болов уу.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 39 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    14 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    15 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 цаг 13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    15 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    16 цаг 3 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК