
Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг томилон, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдийг шалгажээ. Тус аймагт 45 сүм, хийд байдаг аж. Үүний 31 нь христийн, найм нь буддын, хоёр нь мусульманы, нэг нь бөөгийнх гэнэ. Эдгээрээс тавд нь тогтмол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, Төрийн бус байгууллагын халхавчин дор шашны үйл ажиллагаа явуулдаг сүм, хийдүүдийг цөөлөн, байргүй сүмүүдийг хаахаар болсон байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)