Шинэчлэлийн засгийн газрын ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар “Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй систем” байгуулах ажлыг зохион байгуулж байгаа. Ерөнхий сайдын багц 50 тэрбум төгрөгөөс санхүүжилтийг нь гаргасан энэ ажлыг “Смарт солюшнс” компани гүйцэтгэсэн бөгөөд 1.8 тэрбум төгрөг зарцуулсан юм.Өдгөө нийслэлийн 400 орчим цагдаад тус төхөөрөмжийг тараасан байгаа бөгөөд үүнд хөдөө орон нутгийн цагдаа нарыг хамруулаагүй юм.
Тэгвэл энэ төхөөрөмжийг нийлүүлж буй нийт мөнгө нь 1.8 тэрбум төгрөг гэдэг “хийсвэр” их мөнгө гэдгийг ард иргэд хэлэх боллоо. Өөрөөр хэлбэл уг төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэтэрхий дээгүүр “шахсан” байгаа нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа. Мөн энэ асуудал намжаагүй, нэг тийш болоогүй байхад дахин иргэдийг бухимдуулсан зүйл гарч ирлээ. Тодруулбал, энэхүү төхөөрөмж нь өвлийн улиралд ашиглахад тохиромжгүй, -20 хэмээс дээш хүйтэнд ажилладагүй аж. Энэ байдлаас болж цагдаа нар төхөөрөмжийг хэрхэн ажлуулахаа мэдэхгүй сандачиж байгаа ба нэг бүрийн үнэ нь бараг 5 саяаар тооцогдох төхөөрөмж ийм байгаад иргэд маш ихээр шүүмжилж байна.
24tsag.mn



















































