Д.Ундрах /24tsag.mn/
ТЕГ-ын
Сөрөх тагнуулын газрын дарга асан хурандаа В.Нямханд Хятадын тагнуулын
албанд нууц мэдээлэл дамжуулсан хэргээр хоригдож байгаа боловч саяхан
түүний биеийн байдал муудсаны улмаас эмнэлэгт хэвтсэн байна. Хамгийн
хачирхалтай нь нууц материалыг хэрхэн дамжуулж байсан тухай дүрс бичлэг,
гэрэл зураг зэрэг нотлох баримтууд хангалттай байсан боловч хуулинд
зааснаар бол яг хэргийн газар дээр хоёуланг нь эд мөрийн баримттай нь
гардан баривчилсан цагт үүнийг гэмт хэрэг гэж үздэг гаж хуулийн заалт
манай хуулинд байдаг аж.
Тиймээс В.Нямханд “Ямар ч гадны хүнд мэдээлэл дамжуулаагүй, энэ бол гүтгэлэг, би тийм юм хийх хүн биш” гэх зэргээр өөрийгөө хаацайлж гэм буруугаа хүлээхээс татгалзаж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр, энэхүү хэрэг шүүх дээр очлоо гэхэд юу ч болохгүй өнгөрөх магадлал өндөр байгаа бөгөөд В.Нямханд болон түүний өмгөөлөгч нар үүнд итгэл төгс байна. Угтаа бол улсын нууц задруулсан хэргээр тэрбээр 5-20 жилийн ял авах учиртай боловч ийнхүү хэргийн газар дээр нь баривчлаагүй тул тагнуулынхны олсон эд мөрийн баримт, дүрс бичлэг зэрэг шүүх дээр очоод нотлох баримт болж чадахааргүй болжээ. Иймэрхүү байдлаар нууц задруулсан урвагчид гадаадын тусгай албаныханд мөнгөний төлөө эх орноо худалдахад ч бэлэн байгаагийн нэгэн жишээ энэ юм. Цаашид ч мөн энэ тал дээр манай тагнуулын байгууллага анхааран ажиллаж “урвагч Дүлзэн”-гүүдийг илрүүлэхийн төлөө сэтгэл зүрхнээсээ ажиллах хэрэгтэй болжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/3300.shtml#sthash.Gn7tsDEQ.dpuf

Сэтгэгдэл (1)