зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Isquare store” дэлгүүр хэрэглэгчдийг төөрөлдүүлж байсныг зогсоожээ

2013-12-13
0
ЖИРГЭХ

шөхтг    Тун удахгүй шинэ жил болох гэж байна. Энэ баярыг тохиолдуулаад телевизийн суваг бүрээр компани болгон шахуу бараа бүтээгдэхүүний үнээ буулгалаа, баярын хямдрал хэмээн рекламдаж хүмүүс ч хямдарсан дээр нь гэсэн шиг дэлгүүр хоршоо руу гүйлдсээр.

 Миний хувьд ч шинэ он гарах гэж байгаатай холбогдуулан зурагтаа шинэчлэх санаатай хэд хэдэн электрон барааны дэлгүүрээр орж үнэ сонирхвол бараа бүтээгдэхүүний үнэ буусан шинж нэг их мэдэгдээгүй ба харин нэг том худалдан авалт хийвэл хэд хэдэн жижиг бараа дагалдуулан өгөх нь үнийн дүндээ таарсан байх нь эргэлзээ төрүүллээ. Яг надтай адил бодолтой олон иргэд хэвлэл мэдээллээр гарч буй рекламны дагуу худалдан авалт хийхээр ирсэн байсан төдийгүй өө хямдарсан юм алга л байна шүү дээ гэх яриа чиний хажуугаар дуулдах нь эргэлзээг маань улам л лавшруулж орхилоо. Хүсэж байсан зурагтаа ч авч чадалгүй гэртээ харьсан миний бие интернэт хэссэн шиг энд тэндхийн юм ухаж суутал загатнасан газар маажих шиг baabar.mn-ын нийтлэлч Аанхаа “Өлөн” http://aanxaa.niitlelch.mn/contentlist/list.shtml;jsessionid=B13CF8CA1488C7765157209E0DE7ABDC гэсэн нийтлэлийг уншаад нээрээ л бид ийм зүйлд хууртдаг юм байна шүү дээ гэх бодлыг маань лавшруулсан юм.

Тэр нийтлэлд иргэд хэрэглэгчийн боловсрол, мэдлэг дутуу дулимаг, өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн ойлголт дутмагыг ашиглан бүхий л үйлчилгээний салбарууд иргэдийн халаасыг хэрхэн сэгсэрдэг тухай бичсэн байх юм. Сониуч зандаа хөтлөгдөн иргэд, хэрэглэгчдийг энэ мэтээр хохироож, хуурч мэхэлж, төөрөгдүүлэн бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан тохиолдолд арга хэмжээ авдаг байгууллага, хуулийн заалт байдаг эсэхийг судалж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ажилладаг болохыг мэдэж авлаа.

Тухайлбал энэ жил гэхэд л тэднийх бидний сайн мэдэх сүлжээ дэлгүүрийн хэрэглэгчийг хууран мэхлэх замаар зар сурталчилгаа явуулж байсныг зогсоож байжээ. Тухайлбал тэр дэлгүүр 40,000 төгрөгийн худалдан авалт бүрт нэг сугалаа дагалдуулна хэмээн зар сурталчилгаагаа бүх л мэдээллийн хэрэгсэлээр явуулсан байх юм. Тиймээс хүмүүс сугалаанд оролцохоор хэд хэдэн өдөр худалдан авалт хийсэн толаноо барин уг байгууллагад хандтал “Уучлаарай та зөвхөн нэг өдрийн дотор л 40,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол хүчинтэй” гэсэн хариултыг өгч олон хүмүүсийн уур бухимдлыг баржээ. Энэ гомдлын дагуу тус байгууллага шалгатал уг зар сурталчилгаа нь иргэдийг төөрөгдүүлэх зорилго бүхий байсныг талсан зогсоож чадсан байна. Мөн “Isquare store” дэлгүүр нь гар утасны хямдралтай худалдааны зар сурталчилгааг Масс Имэйлээр хэрэглэгчид рүү явуулахдаа тухайн барааны хямдарч байгаа үнийг хэрэглэгчдэд зарж байгаа үнэ мэт ойлгогдохоор явуулж байсан зөрчлийг таслан зогсоосон байх юм.

Тэгвэл гадны улс орнуудад хэрэглэгчийг хуурч, төөрөгдүүлэн бараа бүтээгдэхүүнээ борлуулсан байх юм бол нэлээн “хатуухан” шийтгэл хүлээдэг аж. Тухайлбал энэ онд гэхэд  Австралийн Хэрэглэгч болон Өрсөлдөөний Хорооноос Коллингвүүд хөлбөмбөгийн клубыг тоглолтынхоо зар сурталчилгааг явуулахдаа гишүүнчлэлийнхээ картаар 20 долларын өмсгөлийг үнэ төлбөргүйгээр авна гэсэн мөртлөө яг өмсгөл авах гэхээр өмсгөлөө үнэтэйгээр зарж байсан нь хэрэглэгчдэд буруу зар сурталчилгаа түгээж хууран мэхэлсэн хэмээн үзэж 20.400 доллараар торгосон байдаг.

Бас манайд ч нэлээн их гомдол дагуулдаг үүрэн холбооны оперотар компаниудын интернэтийн хурд яг заасан мг-таа хүрэхгүй байгаа асуудалд нь  Оптус харилцаа холбооны компанийг 5 сая доллараар торгосон байна.

Харин Тайваны Шударга худалдааны хорооноос НТС Сorp-ын тухай буруу мэдээлэл агуулсан онлайн форумыг зохион байгуулж өрсөлдөгчийнхөө үйл ажиллагааны талаар иргэдэд ташаа мэдээлэл өгсөн үйлдэлд нь Самсунг элекрониксийн Тайвань улс дахь салбарыг 340,000 доллараар торгосон тохиолдол энэ онд гарчээ. Тиймээс алдаатай, буруу ташаа мэдээлэл иргэдэд ямар үр авчирдагыг энэ жишээнээс харж болох байх.

Дэлхийд маш их алдартай “Reebok” фирм изитонс пүүзээ борлуулахдаа “Таны бөгсөн биеийн галбирын нууц Reebok” гэсэн зар сурталчилгааг явуулснаар уг бүтээгдэхүүнийг худалдан авах гэсэн иргэдийн дараалал хэдэн өдөр үргэлжилсэн гэдэг. Харин АНУ-н Шударга худалдааны хороо уг бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээгээр оруулахад хөлийн болоод бөгсний булчинд огтхон ч нөлөө үзүүлдэггүй нь нотлогдож “Рийбок” фирмийг худал хуурмаг зар сурталчилгаа явуулсных нь төлөө 25 сая ам.доллараар торгосон түүх байдаг юм байна.

Тиймээс ямар нэгэн тэмдэглэлт баяр ёслолын үеэр компаниудын бараа бүтээгдэхүүндээ зарлаж байгаа хямдрал, урамшуулалын зар сурталчилгааг яг үнэн бодит эсэхийг шалгаж, нягталж байгаарай.

Д.Ундрах /24tsag.mn/








0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    2 цаг 40 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    14 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    15 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    15 цаг 13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    15 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    15 цаг 36 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    16 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК