зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүлжээ дэлгүүрүүд хэрэглэгчийнхээ эрх ашгийг зөрчсөн тохиолдолд гадныхан ингэж торгодог

2013-12-13
0
ЖИРГЭХ

index    “Хэрэглэгч та хаан” гэх уриа лоозонтой үйлчилгээний байгууллагууд Монголоор дүүрэн байдаг ч яг бодит амьдрал дээр та бид хаан байж чадаж байна уу гэдэг асуудал таны хувьд ч миний хувьд ч эргэлзээтэй хэвээр л байна.

Нэг үеэ бодвол Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж бизнесийн байгууллагууд хэрэглэгч, үйлчлүүлэгчээ татахын тулд бие биеэсээ өрссөн шилдэг маркетинг явуулж эхэлж байгаа нь сайшаалтай ч гэсэн ихэнх нь хэрэглэгчийн мэдлэг боловсрол дутмаг, эрхээ зөрчигдсөн тохиолдолд хаана хэнд хандаж шийдүүлдэг гэдгийг нь мэддэггүйг нь ашиглан зөрүүтэй үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдах, хаяг шошгын зөрчил гаргахаас эхлээд бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч жижиг аж ахуйн нэгжүүдийг дарамтлах, тулгах маягаар ханддаг байдал газар аваад байгааг иргэн хүний нүдээр харахаас хэтрэхгүй байдаг байсан билээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд бизнесийн орчинд шударга өрсөлдөөнийг төлөвшүүлэх, хэрэглэгчийг хуурч мэхлэхгүй, төөрөгдүүлэхгүйгээр бизнесээ эрхлэхийг шаарддаг, иргэн хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар жинхэнэ утгаараа ажиллаж эхэлсэн нь хэрэглэгчдийн тэр дундаа ард түмний талархлыг зүй ёсоор хүлээгээд байгаа билээ.

Саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүнсний сүлжээ дэлгүүрүүд буюу “Номин Холдинг” ХХК, Сонгинохангай ХХК-ууд нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс бүтээгдэхүүн тус бүрийн үнээс авч буй шимтгэлийн хувийг өөр өөр хэмжээгээр тогтоож ялгавартай нөхцлөөр гэрээ байгуулсан, харилцагчийн хураамж гэх нэрээр “...нийлүүлэгчээс доод талдаа 70 000 төгрөг, дээд талдаа 3 000 000 төгрөг”-ийг өөртөө төвлөрүүлсэн, бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрийн борлуулалтын тооцооны системд оруулан кодлох гэх үндэслэлээр барааны нэр, төрөл тус бүрээс 5000 төгрөгийн хураамж авдаг, нийлүүлэгчийн 6 сард нэг удаа нийлүүлж байгаа барааны нийт үнийн дүнгийн 0.38 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг барьцаа хэлбэрээр авч байгаа зэрэг нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна хэмээн 500 саяаас -1 тэрбум төгрөгөөр торгосон нь нийгэмд ихээхэн шуугиан тарьж үндэсний бизнесмэнүүдийн уур цухлыг бараад байгаа билээ.

Харин энэ нь жирийн үйлчлүүлэгч, жижиг бизнес эрхлэгчдийн хувьд тун таатай шийдвэр боллоо гэдгийг олон нийтийн 70 гаруй хувь нь хүлээн зөвшөөрч байгаа төдийгүй энэ сэтгэгдэл, санал хүсэлтээ ч илэн далангүй илэрхийлж байгаа нь нийгэмд үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг цэгцлэх цаг болсон гэдгийг харуулсан хэрэг боллоо.

Энэ ч үүднээс сэтгүүлч миний бие бусад улс оронд үйлчилгээний байгууллагууд тэр дундаа хүнсний супермакетууд хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдаг тухай мэдээллийг эрхэм уншигч нартайгаа хуваалцах гэсэн юм.

Тухайлбал Английн Шударга худалдааны газар 2011 онд Моррисоны салбарууд болох Тesco, Аsda Safewar, Sainsbury гэх нэр бүхий 11  супермаркет болон сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг хэрэглэгчдийн өдөр тутмын бараа бүтээгдэхүүний үнийг үгсэн хуйвалдаж нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр нийтдээ 11,04 сая паундаас 1,26 сая паундаар торгосон байна. Зөвхөн энэ онд гэхэд Худалдааны стандартын хуулийг зөрчиж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр “Tesco” supermarket-ыг  300.000 паундаар торгосон бол Хүнсний аюулгүй байдлын хуулийг зөрчиж махан бүтээгдэхүүн нийлүүлсэн “Booths” supermarket-ыг 27.500  паундаар торгожээ.

    Гэтэл Австралийн Хэрэглэгч болон Өрсөлдөөний Хороо хүнсний  аюулгүй байдлын хуулийг зөрчиж хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалсан гэх үндэслэлээр “Foodland” supermarket-ыг 208.750 доллараар торгосон бол АНУ-ын Шударга худалдааны хороо үнийн зөрүүтэй байдал үүсгэсэн “Ralphs” supermarket-уудыг 300.000 доллараар торгосон тоо баримт дурайж байх юм.  

Гэтэл манай урд хөрш Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ унагах олон арга хэрэглэж үнэ буулгасан дистрибьютерийн үнийг доод түвшинд барьж өрсөлдөөнийг хягаарласан гэх үндэслэлээр  “Mead Johnson” гэх нэр бүхий гурван супермакетыг 203.8 сая юаниас 162.9 сая юаниар торгосон ба энэ бараа бүтээгдэхүүний үнийг унагаж бусад бизнес эрхлэгчдийг замаасаа зайлуулаад дараа нь үнээ өсгөх бодлого баримтлахаас урьдчилан сэргийлж уг мөнгөн торгуулиар торгосон байна.

Үргэлжлэл бий.


Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    11 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    11 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    12 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    12 цаг 23 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    12 цаг 38 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    12 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    13 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК