Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Ичинноров: н.Алтанхүүг батлан даалтад гаргана гэж бодохгүй байна

2013-12-13
0
ЖИРГЭХ

950664fe0e1d11b3bigНайз бүсгүйгээ хэдэн өдрийн турш зодож гэмтээн амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэгт хүний эрхийн хуульч М.Ичинноров стратегийн өмгөөлөл хийх болсноо өчигдөр зарласан. Бид түүнтэй энэ талаар хэдэн хором ярилцлаа.

-Та чухам яагаад энэ хэргийг сонгож стратегийн өмгөөлөл хийх болов?
-Энэ бол зөвхөн нэг хүний хэрэг биш. Харин нэг хүнд тохиолдсон хэргээр дамжуулаад бид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг шинэчлэх, хүчирхийлэлтэй үл дасан зохицох нийгмийн сэтгэлзүйг өөрчлөх, хорогдох байруудыг нэмж байгуулах, энэ чиглэлээр ажилладаг цөөн хэдэн ТББ-уудыг бэхжүүлэх, үүний эсрэг ажилладаг цагдаа нийгмийн ажилтан шүүх эмч гэхмэтчилэн бүх ажилдаг механизмыг нь баталгаатай болгохыг зорьж байгаа юм. 2004 он батлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль өнөөдөр хэрэгжих боломж алга. Энэ хуулийг хэрэгждэг заалттай хэрэгжүүлдэг хууль болгохын төлөө энэ хэргийг сонгож стратегийн өмгөөлөл хийхээр болсон. Мэдээж энэ хэргийг бид анхааралдаа аваад хяналт тавихгүй бол магадгүй замхарч мэднэ. Гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр явагддаг учраас замхарсан тохиолдол олон бий. Тухайлбал Дарханы Болорчулууны хэрэг бүр хаагдаад байсныг нь стратегийн өмгөөлөл өрнүүлж хэрэгтэн ял авч байсан. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн хэрэг дээр чимээгүй өнгөрөх юм бол замхраад хаагдах, хохирсон хүмүүс хохирсон дээрээ хохироод үлддэг магадлал өндөр гэсэн үг. Хохирогчийн эцэг эхийн хувьд охиныхоо амийг алдчихаад дээрээс нь хэрэгтэнд ял хүлээлгэхгүй байна гэдэг ямар их зовлон байх вэ. Тэгэхээр үүнд та бид хамтдаа хяналт тавьж энэ хэргийг шударга шийдэгдэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Анхаарал тавих явцдаа бид иймэрхүү хэрэг юунаас болж гараад байна гэдэг тэр уг үндсийг нь өөрчлөх нөлөөллийн ажлууд хийнэ. 

-Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан гэсэн энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Хохирогч Ц нь энэ жил 20 настай. Дараа жилийн дөрвөн сард 21 хүрэх байсан юм билээ.   Дээд боловсролтой, япон хэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан бүсгүй байгаа. Түүнийг найз залуу нь хардаж зоддог байсан бөгөөд хэд  хэдэн удаа хүнд гэмтэл учруулж байсан гэсэн. Байнгын дарамтанд байсан гэдэг нь юугаар мэдэгдэж байна вэ гэхээр хохирогчийн ээжийнх төрсөн эгч хотод амьдардаг. Бүсгүй эгчийндээ хэд хэдэн зодуулаад зугатаж ирсэн гэж байгаа юм. Хохирчийн ар гэрийнхэн түүнийг бараг долоон хоногийн турш зодуулсан гэж сэжиглэж байгаа.

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарсанаас өөр ямар мэдээлэл байна вэ? Байцаагч нь солигдоод байгаа гэсэн?
-Одоогийн байдлаар  хэргийн материалтай сайн танилцаж амьжаагүй байна. Ерөнхийдөө хоёр байцаагч сольчихоод байгаа. Өмнө нь нэлээн туршлагатай байцаагч байсныг нь залуу хүнээр сольчихсон гэсэн. Хохирогчийн ар гэрийнхэн тэр залуу байцаагч дээр очиж уулзахад уурлаад бараг гэмт хэрэгтэн шиг өрөөнөөсөө хөөсөн гэж эгч нь хэлсэн. Харин өнөөдөр буцаагаад өмнөх туршлагатай байцаагчид нь шилжүүлсэн гэж байна. Магадгүй энэ хэрэгт олон хүн анхаараад эхлэхээр тэгсэн байх. Бидний болгоомжлол юу байна гэхээр гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр үйлдэгддэг учраас хэргийг замхруулах, ял завших асуудал их гарч болзошгүй. Тиймээс ийм зүйл гаргахгүйн төлөө та бидний хүчин зүтгэл их юм. Дээрээс нь магадгүй тэр хүмүүс өндөр үнэтэй сайн өмгөөлөгч хөлсөлж авахыг үгүйсгэхгүй. Бид ч гэсэн өмгөөллийн баг энэ хэрэг дээр ажиллуулах хүсэлтэй байгаа. Тэгэхээр энэ хэргийг шударга шийдэгдтэл шахалт үзүүлнэ. Энэ хэргийг та бид анхааралдаа аваад мэдээллээд эхлэхээр цагдаа хуулийн байгууллага их няхуур ажиллах болов уу гэж найдаж байна. Хэрэв хэргийг замхруулах юм бол бид тэмцэнэ.

-Сэжигтэнг гэр бүлийнхэн нь батлан даалтад гаргахаар хөөцөлдөж байгаа сураг байна. Ийм төрлийн гэмт хэргийн сэжигтэнг энэ үед нь батлан даалтад гаргаж болох уу?
-Ер нь ховор. Маш ховор тохиолдолд батлан даалтад гаргадаг. Оргон зайлах магадлал гээд нөхцөл байдлыг тооцоолж прокурор өөрөө гаргах эсэхийг шийднэ. Энэ хэргийн сэжигтэнг батлан даалтад гаргана би бодохгүй байна.

-Хохирогчтой холбоотой өөр ямар мэдээлэл байна вэ?

-Хохирогчтой холбоотой мэдээлэл тийм их биш байна. Би ирэх долоо хоногт Баянхонгор аймагт амьдардаг хохирогчийн эцэг эхтэй очиж уулзах бодолтой байна. Надтай хамт явах туслалцаа дэмжлэг үзүүлэх хүмүүстэй ч холбогдоно. Ээж нь уйлаад утсаар ярьж чадахгүй байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж охиныг нас барахын өмнөх байдлыг харсан ээжийнх нь эгч ч бас шоконд орсон байх шиг байна. Тэр эгч надад хэлэхдээ сэжигтний гэр бүлд та нар ороод хараач миний дүүг ямар болгосныг хараач гэхэд нь тэд үл тоомсорлосон байдал гаргасан гэсэн. Хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөд арай эрт байна. Дараагийн долоо хоногт нарийн мэдээллүүдийг өгнө. Мөн албан ёсны стратегийн өмгөөллийг яаж хийх тухай мэдээллийг ч гэсэн дараагийн долоо хоногт танилцуулна.

-Энэ хэрэгтэй хамт манайхны нэгэндээ тусалдаггүй дуугүй өнгөрдөг байдал ихээхэн шүүмжлэл дагууллаа. Та ч гэсэн үүнтэй санал нэг байна уу?

-Өнөөдөр хүн гэртээ эмэгтэй хүнийг хоёр байна уу, долоо хоног байна уу хамаагүй тасралтгүй зодож байхад уйлсан хашгирсан чимээ гарсан байж таараа. Манай хөршүүд ерөөсөө тусалдаггүй. Хөршүүд тусалдаггүй маш олон жишээ байна. Тухайлбал татварын байцаагч эмэгтэйг 75 удаа хутгалж алсан хэрэг гэхэд 20-21 цагийн үед гарсан байдаг. Хүмүүс гэртээ ирчихсэн хөлөө жийгээд тв-ээ үзээд, халуун хоол цайгаа идээд сууж байдаг цаг. Тэгэхэд эмэгтэй хүнийг 75 удаа хутгалж тэр их орилж хашгирч байхад яагаад нэг ч хүн гарч ирээд тусалж болдоггүй юм бэ. Ядахнаа яагаад цагдаа дуудаж болдоггүй юм бэ. Яг энэ хэрэг дээр ажиллахад хамгийн том сэдэл өгсөн зүйл бол хөршүүдийн чимээгүй өнгөрдөг байдал. Энэ юуг харуулж байна вэ гэхээр бид хүчирхийлэлд хэтэрхий дасан зохицсон байна. Бас миний охиныг зодож алаагүй л бол би туслалцаа үзүүлэх ямар хэрэгтэй юм гэсэн үзлээр ханддаг. Бас нэг зүйл хэлэхэд эр эмийн хооронд илжиг бүү жороол гээд зүйр үг үүнд их нөлөөлж байна. Зүйр цэцэн үгсийг хүмүүс туйлын үнэн гээд хүлээгээд авчихдаг. Гэтэл уламжлалаар дамжиж ирсэн зүйр цэцэн үгс зарим нь бидний одоогийн эрхээ хамгаалах, тэгш байх эсвэл зөв сэтгэлгээтэй байх зэрэгт сөрөг нөлөө үзүүлж байна. Хууль эрхзүйн онолоороо бол бичигдсэн бичигдээгүй уламжлалын гээд  хуулиуд байдаг. Гэтэл уламжлалын хууль бичигдсэн хуультай адилхан нөлөөлөл үзүүлээд байна. Та бидний хувьд бид чинь орчин цагийн хүмүүс. Орчин цагийн гэхээр хүний эрх, эрх чөлөөг хүндэлж дээдэлдэг хүмүүсийг хэлээд байгаа юм. Миний охинд ч гэсэн ийм зүйл тохиолдвол би яах вэ? гэсэн нинжин сэтгэл хэрэгтэй байна. Тийм болохоор хүүхдэд багаас нь шударга ёс, хайрлах, хувиа хичээхгүй амьдрах зан суртахууныг боловсролын систем дээр нь суулгаж өгөх шаардлага их байгаа.

-Та түрүүн гэр бүлийн хүчирхийллийн хуулийг шинэчлэх талаар ярьж байсан. Тухайлбал ямар шинэчлэл хийх хэрэгтэй вэ?
-Миний олон жил хүсч байгаа нэг хуулийн шинэчлэл байдаг. Тэр юу вэ гэвэл хүчирхийлэл байнга үйлдэгддэг орон гэрт цагдаа   шүүгчийн зөвшөөрөлгүйгээр шууд дайрч ороод баривчлах эрхийг нь олгох хэрэгтэй. Энэ нь тэр хэрэг болсон эсэхийг тогтооно, шүүгчээс зөвшөөрөл авна гэж цаг алдахгүй гэсэн үг. Хаалгаа цоожлоод зодож байгаа бол буу гаргаад шууд баривчилж аваачаад шоронд хийх хэрэгтэй. Маш энгийн. Энэ л манайд хэрэгтэй байна. АНУ-д 1970-аад онд энэ хууль хэрэгжээд хүчирхийллийн тоо эрс багассан байдаг. Мөн манайд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд захиргааны арга хэмжээ л авдаг.  Тэр нь эргээд эхнэр дээр нь өс хонзон болж буугаад байдаг. Бас торгуулийг нь эхнэр өөрөө төлөх хэрэг гарна. Ийм маягаар хохирогч дахин дахин хохирол амсаад байгаа юм. Хүчирхийлэл үйлдэж байгаа хүмүүс чинь үнэндээ хулчгар хүмүүс байдаг. Тэд эр бяраа хүч сул дорой эмэгтэй хүнд л гаргадаг. Тэгэхээр төр төмөр нүүрээ үзүүлээд эхлэхээр хүчирхийлэгчид тэс өөр болно.

Ярилцсанд баярлалаа.

Н.Анар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • saruul (203.91.118.178)
    bi ene hunig dandaa demjdeg. Yg heregtei uyd garaad l irdeg. Ylarai zaawal ylarai. Shorond n oruulaarai.
    2014 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (180.149.97.1)
    xvchirxiilliin xuuliig changlax xeregte demjij bna
    2013 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.72.243.66)
    zow shvv
    2013 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.72.243.66)
    hvn sanaatai alsan bolhoor tsaaj awah estoi
    2013 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.22.161)
    amjilt khusie
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (50.135.1.66)
    manaixand neg muu zan bii ene ni buruu zuiliig medeelex xelexgui xuvia boddog zan bur suragch bxas ni suusan bdag uuniig l oorchlox estoi...amid xunii gerch bolsnoos uxsen xunii der bol er emiin xoorond iljig ***** jorool g.m munxag utgatai ugs bxiin
    2013 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.235.169.73)
    ene khuulchd bayarllaa.ingej emegteichuudee khamgaalj bgaag talarkhaj bna amjilt khusie.
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.40)
    Heden jiliin umne lav neg ohiniig bas huliig ni hugalsan gej bna.hichneen ohidoor togolson bol doo. Dandaa 20 orchim nasnii. Amidral medehgui ohiduudiig huurch.
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Zochin (85.218.60.11)
    Mash zub,Hurshuud ni medseer baij bidend yamr hamaatain geed hergiig buur daamjryylj bn.ene bol bidend hamagyu gesen myyhai setgelgee.Deer ni hyn amaa hamgaalah estoi tsagdaa nar ergyyl hiilee geed hotoor mashin ynaad yabsan bolj bhad jihene huchirhiilel ail urh burt bolj bn.Ail urh buriig tsagdaatai holboh holboo bhgyu bgaa ychir tsagdaa hereg garsan hoino ni ochij bn.Getel nuguu yridchilan sergiileh ajil ni haachihsan um be?Bilegt gej hun ochood tsagaagiin yridchilan sergiileh gedgiig baihgyu bolgochihson umuuu?!
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Od (202.180.220.77)
    Bi orond ni bsn bol uuriig ni hed hed hutgalj ***** bsn, zewuun lalariig shorond sain hashraaj sug bolgoh heregtei bna, iim hergiin hajuugaar duugai ungurch uneheer chadashgui ni, bugdeeree jagsaal hiih heregtei bna
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Норовоод (202.70.42.163)
    Өөрөө хувьдаа шүүх, прокурор байгуулчихаад хэргүүдийг үнэн зөвөөр шийдэж өгч байгаач гэж хүсье, Таныг би дэмжинээ,
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.9.90.233)
    za amjiltaa
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
  • ;l;l; (202.179.10.70)
    Medrel muut
    2013 оны 12 сарын 13 | Хариулах
    • chi uuruu medrel
      2013 оны 12 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 40 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    3 цаг 5 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    3 цаг 28 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    5 цаг 54 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    7 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    7 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    8 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    8 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    9 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    23 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК