
Өнөөдөр энэхүү төслийн дэд хэсэг болох Техникийн туслалцааны төслийн санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Ингэснээр Азийн хөгжлийн банкны Япон Улсын Ядуурлыг буурлах сангийн буцалтгүй тусламжаар олгох 1,5 сая ам долларыг хот төлөвлөтийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хот төлөвлөлтийн дундын мэдээллийн сан бий болгох, төлөвлөтөд хэрэглэгдэг программ хангамжийн боловсронгуй болгоход зарцуулах юм. Хот төлөвлөлтийн одоогийн мөрдөж байгаа горим, заавар, дүрэм журам стандарт болон бүх шатны чадавхийг бэхжүүлснээр төлөвлөлт илүү сайн, төлөвлөгөө илүү үр дүнтэй болдог байна. Урьдчилан төлөвлөж байгаагаар Улаанбаатар хотын хойд хэсгийн гэр хорооллын гүнд байрлах Долоон буудал орчим болон Баянхошуу орчмыг Сэлбэ ба Баянхошуу дэд төв болгож эдгээр дэд төвүүдийг 200 мянга орчим оршин суугчтай Дарханаас 2 дахин том хот болгон хөгжүүлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.