
Хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар ховор байгаад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл энэ асуудлыг шийдэх мөн архидан согтуурахтай тэмцэх зорилгоор байгуулагдаж буй анхны архигүй клуб “Залуус-21” өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтийн ёслол өнөөдөр 18.30 цагт Залуус 21 клубт болно. Тус клубын нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох бөгөөд клубын үүд хаалга чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхийг хүссэн бүхий л насныханд нээлттэй байх аж.