МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны дэргэд академи байгуулахаар болж, эрхээ авчээ. "Нийгмийн ардчилал" нэртэй уг академиар дамжуулан залууст сургалт явуулж, судалгаа, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах юм байна. НАМЗХ нь сонирхогчдын клуб, дугуйлан байгуулах эсхүл үйл ажиллагаагаа явуулж буй сонирхогчдын клуб, дугуйлантай хамтран ажиллаж болно гэж дүрэмдээ заасан байдаг аж. Мөн дэргэдээ Синиор лидершип клуб (Senior leadership club), Хөгжлийн сан, Сургалтын төвтэй байж болох бөгөөд тэдгээрийн ажиллах журмыг Удирдах зөвлөл тогтоодог байна.



















































