
Цэнгүүнд “Өргөө”, “Соёл-Эрдэнэ”, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, Камертон хамтлагийн Д.Болд болон энэ цагийн залуу одод ая дуугаа өргөнө. Мөн эх орныхоо төрийн далбааг олимпийн тэнгэрт олонтой мандуулсан боксын тамирчид хүрэлцэн ирж, баяр хүргэнэ гээд гэнэтийн бэлгүүд ихтэй аж. Дорнод нутагт амьдарч, тэр нутагтай холбоотой хүн бүрийг анги хамт олноороо хүрэлцэн ирэхийг урьж байгаа юм байна.
Түүнчлэн энэ өдөр Ховд нутгийнхны шинэ жил Мөнгөн үдэш нэртэйгээр Туушин зочид буудалд болно.