Манай улсад жилд 1600-1700 хүн
хавдартай гэж оношлогддог байна. Энэ нь дэлхийд дээгүүрт орох тоо юм.
Нийт хүн амын дунд ходоод, уушиг, элэг, умайн хүзүү болон хөхний хорт
хавдар зонхилон тохиолдож байна. Эдгээрийн дотор элэгний хорт хавдар
нийт хавдрын 40 хувийг эзэлж байгаа нь энэ өвчлөлийг бууруулах шаардлага
гарч ирж байгааг харуулж байгаа юм. Дэлхийн эрдэмтдийн сүүлийн үед явуулсан судалгаагаар хавдрын эсийн дотор антиоксидонт бодис ихээр илэрчээ. Энэ нь биологийн нэмэлт бүтээгдэхүүн, төрөл бүрийн витаминууд хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэсэн үг юм. Хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн цөөнгүй хувь нь дур мэдэн биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, эсвэл ховс, бөө зэрэг шинжлэх ухааны үндэсгүй аргад итгэж, хавдраа улам хүндрүүлж байгааг анхааруулж байна. Үүнээс гадна манай хүүхэд залуучууд шивээс ихээр хийлгэж байгаа нь хавдрын вирус авах нэг нөхцөл болж байгааг хэлж байна. Мөн эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө вирусын шинжилгээнд хамрагдах нь зүйтэй юм.



















































