
Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдаанаар МИАТ ХК-ын удирдлагын асуудлыг хэлэлцээд тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр
олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын
тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Энэ нь “МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилготой гэнэ.
Сэтгэгдэл (5)