
Өнөөдөх Чингисийн талбайд Шинэ жилийн баярт зориулсан мөсөн гулгуурын нээлт болно. Мөсөн гулгуурын талбайг төв талбайн урд хэсэг дэх тохижилт хийгдээгүй
195*35 метрийн харьцаатай хатуу хучилттай талбайд 20*40 метрийн
харьцаатай байгуулсан юм.
Мөн хувцас солих байр,
гэрэлтүүлэг, түргэн хоолны цэг, үзэгчдийн суудал, хогийн савыг цогцоор
нь шийдэх гэнэ. Тус талбайд хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв, боловсон
өнгөрөөхөөс гадна тэмцээн уралдаан зохион байгуулдаг байхаар төлөвлөсөн
байна.
Сэтгэгдэл (1)