
Яг одоо Улаанбаатар хотын аварга шалгаруулах боулингийн шигшээ тэмцээн эхлэх гэж байна. Уг тэмцээнийг НИТХ-ын дарга Х.Баттулгын ивээл доор зохион байгуулж байгаа юм. Тэмцээн 12.00 цагт эхлэх тул Улаанбаатар хотын боулингийн шилдэг тамирчид Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Боулингийн төвд цуглараад байгаа юм.