
Монгол улс, БНХАУ хиллэдэг Хавиргын боомтоор зорчиж буй иргэд өмнө нь хятад утасны дугаар, сим ашиглан холбоо барьдаг байсан. Тэгвэл энэ долоо хоногт үүрэн телефоны оператор "Жи мобайл"-ын сүлжээнд холбогджээ. Энэ ажлыг Дорнод аймаг дахь Гаалийн газраас санаачлан хэрэгжүүлсэн байна. Цаашид бүх боомтуудаа телекамер ашиглан үйл ажиллагааг нь хянах зорилготой байгаа эх сурвалж мэдээллээ.
Дорнод аймагт БНХАУ-тай хиллэдэг тав боомт байдгаас хамгийн их хөл, хөдөлгөөнтэй нь Хавиргын боомт юм.