
Өмнө нь нэг оюутан жилд 500 гаруй мянган төгрөг төлөхөөр тооцоолж байсан ч хичээлийн жилийн хагас нь өнгөрсөн тул нэг оюутан сард 55 мянган төгрөг төлөхөөр өөрчилжээ. Ингэвэл оюутнууд энэ жил 300 мянган төгрөгөөр байранд суух юм.
Оюутнууд дөрвөн хувь цээж зураг, сургуулийн тодорхойлолт, байран суухыг хүссэн өргөдөл, цахим үнэмлэхтэйгээ ирнэ. Энэ байранд эхний ээлжинд МОХ-ноос тогтоосон хяналтын тооны дагуу оюутнуудыг оруулах юм.