Монголын банкны холбооны ээлжит чуулган өнөөдөр “Бест Вестерн Премьер Туушин” зочид буудалд болно. Чуулганы үеэр Холбооны шинэчилсэн дүрмийн дагуу Холбооны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг сонгох сонгуулийн ажиллагааг явуулах юм байна. Мөн үеэр ирэх онд арилжааны банкууд хамтран хэрэгжүүлэх “Монгол улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн зарчим” сэдвийг хөндөн хэлэлцэх ажээ. Мөн чуулганаар энэ салбарын оны шилдгүүдэд шагнал гардуулна.



















































