зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цэцэрлэгийг нэг жилийн турш баар, караоке болгож ашиглуулна

2013-12-16
0
ЖИРГЭХ
Ер нь нийслэлд цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу байдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл 200 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг баар, караоке болгосон талаарх мэдээллийг бид хүргэж байсан.
fe19d15c45d5907coriginal    Ер нь нийслэлд цэцэрлэг, сургуулийн хүртээмж маш муу байдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэтэл 200 орчим хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг баар, караоке болгосон талаарх мэдээллийг бид хүргэж байсан.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн  II хороонд  байрлах Улсын тэргүүний хоёрдугаар цэцэрлэгийн байрыг баар цэнгээний газар болгосон юм. Одоогоор тухайн цэцэрлэгийн гадна хоёрдугаар цэцэрлэг гэсэн хаяг бус   “Like karaoke”  гэх хаяг хадчихсан байгаа билээ.  Үйл ажиллагаа нь зогсож, баар  болох гэж байгаа тус цэцэрлэгийн урд  хүүхдүүдийн тоглодог тоглоомын талбай ч яг л хэвээрээ байж байх жишээний.

Монголын үйлдвэрчний эвлэлээс өнгөрсөн наймдугаар сарын 10-ны өдөр  МҮЭ-үүдийн холбооны өмчлөлийн 400 ам метр талбай  бүхий цэцэрлэгийн барилгыг бүхлээр түрээслэх гэрээг  “Хас өргөө транс” ХХК-тай  байгуулжээ. Энэхүү гэрээний хугацааг ирэх 2016 оны тавдугаар сарын 1-ний  өдөр хүртэл түрээслэхээр болсон байна.
 Тус цэцэрлэгийн байр 1960 онд ашиглалтад орж байсан аж.
2012.
 МҮЭХ-ны Санхүү, аж ахуй, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн  Н.Энхманлайгаас  тухайн цэцэрлэгтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн II  хороонд байрлах хоёрдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа хэзээнээс зогссон бэ?
- Энэ цэцэрлэг манай өмчлөлийн газар юм. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт  гарч цэцэрлэгийн үйл ажиллагааг нь  зогсоосон. Үйл ажиллагаа нь зогсоод арван жил болж байгаа.  Үүнээс хойш  агуулахын  зориулалтаар ашиглаж байсан юм.

-Арван жилийн өмнө үйл ажиллагааг нь зогсоосон гэж байна. Энэ хугацаанд сэргээн засварлаад цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж болоогүй юм уу?

-Би энэ асуудлыг мэдэхгүй. Тухайн үед шийдвэр гаргасан хүмүүс  мэдэх байх.

-Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарч  үйл ажиллагааг нь зогсоочихсон байхад, яагаад одоо баар цэнгээний газар ажиллуулж байгаа юм бол?
-Сургуулийн байруудад  дүгнэлт гаргахдаа тухайн  барилгыг  зориулалтаар нь ашиглаж болохгүй  гэж гардаг.  Үүнийхээ дагуу гарсан байх. Энэ байрыг хөлдөөхгүй гэсэндээ л түрээслэсэн юм.  

-Хэзээнээс түрээслэв?

- Өнгөрсөн наймдугаар сараас “Хас өргөө транс” ХХК -д  түрээслэх гэрээний ажил хийгдсэн. Нэг жилийн гэрээ байгуулан ажиллаж байгаа.

-Гэрээ нь гурван жилийн хугацаатай хийгдсэн юм биш үү?

-Үгүй. Ирэх оны тавдугаар сарын  1-нд гэрээний хугацаа дуусна.

-Хэдэн төгрөгөөр түрээслэсэн бэ?

-Түрээсийн төлбөр хэлэх боломжгүй. Ирэх оноос шинэ бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.  Өнгөрсөн 2012 онд МҮЭХ-ны  ерөнхий зөвлөлөөс шинэ бүтээн байгуулалтын төлөвлөгөө  батлаж гаргасан  байгаа.  Ирэх жилийн тавдугаар сараас шинэ бүтээн байгуулалтын ажил тухайн газар хийгдэнэ. Тодруулбал, ирэх оны дөрөв, тавдугаар сараас хийгдэж эхлэнэ.  Үйлчилгээ төв офисс, цэцэрлэгийн чиглэлийн барилга  баригдана. 

МХЕГ-аас гаргасан шаардлагын дагуу тухайн цэцэрлэгийг хаасан хэмээн албаныхан хэлж байна. Тиймээс МХЕГ-аас эл цэцэрлэгийг ямар учраас хаасан, дахин ямар нэг аргаар ашиглах боломжтой эсэхийг нь лавлах гэсэн боловч хариулт өгөх боломжтой мэргэжилтэн олдоогүй юм.

Юутай ч дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13110 хүүхэд байдаг аж. Үүнээс 4915 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг хорооны ажилчид онцолж байв.

Дашрамд хэлэхэд, Төрийн өмчийн газарт баар цэнгээний газар нээх гэж байгаа “Хас өргөө транс” ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны  чиглэл нь “Автомашины ачаа тээвэрлэх, аялал жуулчлал, гадаад худалдаа” явуулдаг аж.

Д.Ундрах /24tsag.mn/



0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.23.51.5)
    ene muusainuud tsetserleg hureltseegui bgaag meddegui l yum bhdaa
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.194.114.172)
    sonin yama an
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • iim ard tvmniii (85.1.156.68)
    Ard tvmniii esreg hoich ireedvi rvvvv ***** shagaisan deeremchdiig zvgeer l ustga . Ene bol ardchilaliin zarchim
    2013 оны 12 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    17 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    32 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    40 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    1 цаг 8 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 47 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 0 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК